Өндөр бүтээмжтэй хүмүүсийн өглөө бүр баримталдаг 8 зуршил

14434879515609e0cf9ae89Өндөр бүтээмжтэй хүмүүс өдрийг хэрхэн эхлэж, ажлыг яаж үдийн цайнаас өмнө дуусгахаа мэддэг. Тэгээд ч өглөөг хэрхэн эхлэх нь тухайн өдрийг бүхэлд нь үр бүтээлтэй өнгөрөөхөд тусладаг гэнэ.

Танд заримдаа ажлын өдрийн төгсгөлд “Өнөөдөр юу ч хийж амжуулаагүй” юм шиг сэтгэгдэл төрдөг үү? Өдөр бүр хамгийн их ажил амжуулж чаддаг хүмүүс өөрийн ажилдаа ухаалаг аргачлал, зөв хандлага, хамгийн үр дүнтэй аргыг ашигладаг. Тэдний өдрийг үр бүтээлтэй эхлэж, ажлаа үд гэхэд дуусгаж байхын тулд баримтладаг хэд хэдэн зарчимыг танд танилцуулж байна.

Ямар нэг ажил хийж дуусгахаар өглөөг эхэлж сур
Өндөр бүтээмжтэй хүмүүс өглөөг тодорхой нэг ажил барьж аван дуусгахаас эхэлдэг бөгөөд энэ нь тухайн өдрийг үр дүнтэй өнгөрөөх хамгийн сайн эхлэл болдогоос гадна тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх зөв хэмнэлийг тогтоож өгдөг. Өдрийн эхлэл цэг болж, бодлыг тань цэгцлэн, чиглүүлдэг аж. Хамгийн хялбар, энгийн ажил байсан ч хамаагүй тэр дор нь амжуул.

Ажил дуусгасан бол үдийн цайгаар өөрийгөө урамшуул
Хажуугийн кофешоп орж сайхан латте авна гэж өөртөө амла. Ямар нэг байдлаар өөрийгөө урамшуулах сэдэл нь таныг бас дахин нэг ажил дуусгах хүч өгнө. Гэхдээ үнэхээр өөрийгөө урамшуулахаар зав гаргахаа хэзээ ч мартаж болохгүй шүү.

Муу хандлагыг эртхэн дар
Өндөр бүтээмжтэй хүмүүс бүтээлч хандлагатай байдаг. Хэрэв та өдрийг эхлэхдээ л хэт их ачаалал, стресстэй хүндхэн өдрийн талаар бодож эхэлвэл тийм л байдлаар өдөр дуусна. Ажлынхаа талаарх хандлагаа өөрчлөн өмнөө байгаа ажил бүрийг дуусгана гэсэн бодлоор өдрийг эхлэ.

Эрүүл өглөөний цай
Өглөөний цай тийм ч чухал биш гэж бодож байж магадгүй. Шууд л ажлаа эхэлвэл илүү дээр биш үү гэж асууж ч магад. Өндөр бүтээмжтэй хүмүүс өглөөний цайг заавал уудаг. Өглөөг өндөг, жимстэй өглөөний цайгаар эхлэх нь өдрийг эхлэхэд шаардлагатай эрч хүчийг танд өгөх болно. Өлөн гэдэстэйгээр ширээний ард суух нь мөн таныг төвлөрөхөд саад болдог. Гэхдээ эрүүл бус хүнс нь бас л бүтээмжийг багасгана гэдгийг анхаараарай.

Тухайн өдөр хийх дуудлага бүрээ төлөвлө
Заримдаа өдөржин утсаар ярьж өнгөрөөсөн өдөр хийсэн ажилтай өнгөрсөн мэт санагддаг. Тийм ч буруу зүйл биш л дээ гэхдээ өмнөөс төлөвлөгдсөн бол л тэр шүү дээ. Тиймээс таны үнэтэй цагаас бүхэл бүтэн 30 минутыг нь хумслах байсан ч хамаагүй бүх дуудлагаа төлөвлө. Ингээд төлөвлөснөө гүйцэтгэ. Ямар ч байсан гэнэтийн, санамсаргүй зүйлээс л хамааралтай байхаа зогсоо.

Утсаа унтраа
Таны шинэхэн ухаалаг утас л бүтээмжээс тань хумслах хамгийн хортой зүйл болдог. Таньд үнэхээр хэрэг болсон үед л утсаа барьж ав. Бусад үед унтраа, үгүй бол ядаж л хонх, чичиргээг нь идэвхгүй болго. Зарим маш завгүй үед бол машиндаа үлдээж бай.

Мэдээний сайтыг өдөрт нэгээс илүү удаа бүү нээ
Өглөөд мэдээ бүрийг алгасахгүй унших, сошиал хуудсуудаар шагайн найзуудынхаа шинэ постуудыг нэгд нэгэнгүй шалгах нь ажлаас сатааруулах дадал танд суулгадаг. Өөрөөр хэлбэл өглөөний тэр л гэмгүй үйлдэл тэр бүхэл өдрийн бүтээмжийг тань үгүй болгох аюултай. Өглөөд нэг удаа мэдээ шалгах нь асуудалгүй хэдий ч ажилдаа анхаарал хандуулах нь л бүтээмжийг нэмэгдүүлэх гол зүйл. Тиймээс ажлаа амжуулсан хойноо л өдрийн мэдээ, сошиал хуудасныхаа постуудыг шалга.

Таныг доош нь татагсдаас холхон бай
Өндөр бүтээмжтэй хүмүүс ажил хойш татагсад, ааш муутайчууд болон дэлхий ертөнц тэр чигээрээ өөрсдийнх эсрэг байгаа мэтээр гомдол мэдүүлэгсдээс зайгаа барьж байдаг. Коридорт таарвал мэдээж мэндлэх нь зүйтэй гэхдээ бусад газарт бол холхон байх хэрэгтэй.


Өндөр бүтээмжтэй хүмүүсийн өглөө бүр баримталдаг 8 зуршил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.