Банштай ногоотой шөл
Орц: Төмс, лууван, байцаа, шар буурцагны орлуулагч мах, чимхэж бэлэн болсон банш. (Баншны шанзыг мөн шар буурцгийн орлуулагч махаар өмнөх зааврын дагуу бэлдэнэ)
Хийх арга: Халуун тосонд амтлагч мөөг, супер амтлагч зэргийг хийж амтлаад ногоонуудаа хийж хуурна. Ус хийж шөл гаргах ба бэлэн болгохоосоо 10 минутын өмнө амталж хэрчсэн шар буурцгийн орлуулагч махыг банштай хамт хийж буцалгана.
Шөл нь хөөсгүй болсон тохиолдолд банш болсон байна гэж үзнэ.