ЧАВХДАС дээр БҮЖИГЛЭГЧ

Ятгын чавхдас дээр бүжиглэх түүний хурууд чихээр дамжуулан зүрхэн дээр тоглож, сэтгэлийн утсыг хөглөх мэт. Хөгжимчин гэдэг хөгжмийн зохиолчийг үзэгчтэй холбох гүүр төдий биш. Оюун бодол, зүрх сэтгэлээрээ дамжуулан сонсогчдод төсөөлөл, мөрөөдөл, мэдрэмжийн хаалгыг цэлийтэл нээдгээр хөгжимчний ухааны ур тодорхойлогдох биз. “TEDxUlaanbaatar” наадмын нээлтийн үеэр ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзэхдээ ийн бодсон юм. Түүнийг “Бөртэ” хамтлагийн хөгжимчин, “Азийн ятгын хатан хаан” гэдгээр нь хүмүүс андахгүй. Герман, Франц, Хятад, Украины тайзаар дамжуулан дэлхий түүнийг сонсдог. Хэдийгээр “Хатан хаан” гэсэн өргөмжлөл, титэм Ч.Мөнх-Эрдэнэд үгүй ч үзэгчид, шүүмжлэгчдийн өгсөн эл цол авъяас билгийн жинхэнэ баталгаа билээ. Урлаг хийгээд хөгжимчин байхын тухай түүний яриаг хүргэе.

ЯТГАЧИН БАЙХЫН ТУХАЙ


Хүүхэд чихэрт дурладаг шиг би ятга хөгжимд хуруугаа хүргэж үзмэгцээ татагдсан. “Маамуу нааш ир” тэргүүтэй хүүхдийн дуунуудыг анх сонсголоороо тоглодог байлаа. ХБК-д орсон маань ч хувь заяаны сонголт байсан болов уу. Урлаг хүнээс чанга, хатуу дэглэм шаарддаг. Тасралтгүй бэлтгэл сургуулилалт, нарийн хуваарьтай ажилласны дүнд л амжилтад хүрнэ. Тиймээс ч манай сургуулийн хүүхдүүд харьцангуй эрт төлөвшдөг биз. Угаас хөгжим хүнийг хүссэн ч, эс хүссэн ч аяндаа хүмүүжүүлдэг. Чи хэчнээн авъяастай байсан ч шаргуу хөдөлмөр, зүтгэл байхгүй л бол замын голоос хаягдана. Ятгачин болоход маань хамгийн их нөлөөлсөн хүн бол багш минь юм. Төрсөн хүүхдээсээ ч илүү шавьдаа хандаж, хамаг хүч, оюун, цаг заваа зарцуулдаг багш хүний сэтгэл үнэхээр агуу. Би хөгжимдөхийн зэрэгэцээ ХБК-доо багшилж байгаа. Хүүхдүүдэд хөгжим тоглохыг заахын хажуугаар зөв хүн болгон төлөвшүүлэх, юунд ч үнэнч хандуулж сургахыг хичээдэг. Угаасаа урлаг, тэр дундаа хөгжим хүнийг хүмүүжүүлдэг. Энэ сарын 27, 28-нд зохион байгуулах тоглолтод дэлхийн сонгодог бүтээлүүдээс тоглоно. Мэдээж хийл, эсвэл төгөлдөр хуурт зориулсан зохиолыг ятгаар тоглох өөр. Гэхдээ энэ нь илүү, эсвэл дутуу байхын тухай бус, ялгаатай гэдгээрээ онцлог. Хөгжийн зохиолч Ц.Чинзориг, Б.Мөнхболд, Х.Алтангэрэл нар Ятганд зориулсан концертоо анх надаар тоглуулсан. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч нарын ятганд зориулсан бүтээлийг бүгдийг нь тоглох ёстой гэж би боддог. Ингэснээр миний чадвар улам хөгжинө. Хөгжмийн зохиолчийн анхдагч санааг би дотоод ертөнцдөө хүлээн авч, мэдэрсний дүнд тэр нь үзэгч, сонсогчдод хүрдэг. Тэгэхээр хөгжимчин хүн зохиолчийн санаа, үзэл бодлыг дамжуулагч төдий биш юм. Хүн хүндээ дурладаг шиг зохиолд ч дурлаж болдгийг би нөхөртөө сэтгэлтэй болохоосоо өмнө ойлгосон. Сургуульд байхдаа найзтайгаа уулзмагц Хэ Жан Хао, Чэн Кан нарын “Хос эрвээхэй” бүтээлийг л ярьдаг байв. Тэр үед дурласан хүн ямар байдаг билээ, яг тийм оргилуун сэтгэлтэй болчихсон. Энэ зохиолд би одоо ч хайртай хэвээр. Ятга эмэгтэй хүний хөгжим гэдэг ч сайн эрэгтэй ятгачид цөөнгүй. Мөн хүний сэтгэлийн утсыг хөндөхийн зэрэгцээ эрч хүчийг ч илэрхийлдэг баялаг хөгжим.

НҮҮДЭЛЧДИЙН ХӨГЖМИЙГ СУУРЬШМАЛ СОНСОГЧИД ХҮЛЭЭН АВАХЫН ТУХАЙ

Төрийн соёрхолт Н.Жанцанноровын Ятганд зориулсан концертыг Германы Штутгарт хотод Европын дөрвөн том симфони оркестртой хамтран тоглосон маань мартагдашгүй. Амьдралаа бүхэлд нь урлагт зориулсан, буурал толгойтой тэр хөгжимчдийн өмнө гоцлон тоглоно гэдэг ч надаас маш өндөр хариуцлага шаардсан. Монголын үндэсний хөгжмийн зэмсэгт зориулан бүхэл бүтэн концерт тавьж болох эсэхэд тэд жаахан эргэлзсэн болов уу. Анх бэлтгэл хийж, дуугаргаж үзээд гайхахын зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байлаа. Тэр зохиол, тоглолтын үзэгчдэд ч таалагдсан. Европт цөөнгүй жил тоглосондоо үндэслэн хэлэхэд суурин иргэншлийн хүмүүс талын нүүдэлчдийн урлаг, хөгжмийг хүлээн авах нь бусдаас өөр байдаг. Тэдний соёл урлаг, хөгжил дээд цэгтээ хүрэхийн хэрээр байгалийн, төрөлх мэдрэмжээ үгүйлдэг юм болов уу. Тэрийг нь бид сонсгож, мэдрүүлж чаддаг учраас Монголын үндэсний язгуур урлагийг гадаадад хүлээн авах төвшин өндөр байдаг биз. Гитарыг гэхэд нэмэлт өсгөгчөөр дуугаргадаг байхад ятга, морин хуураас эхлээд бий биелгээ, уртын дуу, хөөмийд нэмэлт техник, төхөөрөмж огт шаардлагагүй, угаас заяасан төрөлх авъяас, хоолойн цар хүрээнд тулгуурладаг.

ЭХ ОРНЫ ТУХАЙ

Гадаадад олон жил амьдраад ирэхдээ эх орныхоо үнэ цэнийг илүү мэддэг, мэдэрдэг болсон. Хүний нутагт удаан амьдрах үед эх орноо хайрлах үзэл өөрийн эрхгүй гүн бат суудаг юм байна. Монголчууд сайхан сэтгэлтэй, уужим хүмүүс гэдгийг харьд байхдаа л мэдэрсэн. Дэндүү нарийн зохион байгуулалттай газар хүнийг төрөлх мөн ча нар, сэтгэлээс холдуулж робот шиг болгодог нь анзаарагдсан. Ихэнх улс оронд энгийн ахуй амьдралаас эхлээд хөгжил нь ч “Яг ийм байх, тэгэх ёстой” гэсэн хатуу хуваарийн дагуу явж байна. Энэ нь нэг талаар сайн ч, нөгөө талаар хүн хоорондын халуун, дулаан харилцаа дутмаг байх шиг. Талын нүүдэлчид нэг гэрт амьдардаг ч тэр нь бие биенээ гэх сэтгэл, дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. Харин европчууд хүүхдэдээ өрөө гаргаж өгдөг нь бие даасан байдлыг нь нэмэгдүүлдэг ч гэр бүл, эцэг эхээ гэх сэтгэл нь арай дутмаг байдаг шиг санагддаг. Хэрвээ хүн бүр өөрсдийн ажлаа сайн хийж, хичээвэл эх орон маань улам сайхан болно гэж итгэдэг.

ХАНИЙН ТУХАЙ

Хүн бүрт хамгийн дотно, дурсамж сэргээдэг үнэр гэж бий. Миний хувьд тэр бол ханийн минь үнэр. Урлагийн хүн хатуу, чанга байх ёстой тухай би дээр хэлсэн. Гэхдээ Монголд биш харийн нутагт надад зовлон, бэрхшээл их учирсан ч хань минь үргэлж хамт байсны хүчинд гэтлэн гарсан юм. Монгол хүн уужуу, сайхан сэтгэлтэй. Сэтгэлээрээ явж байгаад алдаж болдгийг би тэнд харсан. Германд анх очиход менежмент гэж мэддэггүй байлаа. Монголд хөгжмийн боловсрол эзэмшсэн, түүнийгээ ид шидийг нь үзүүлэх хүсэлтэй хэдэн омголон залуу байсан юм. Гэтэл өндөр хөгжилтэй оронд томоохон уран бүтээлчид хэдийнэ байр сууриа олсноос гадна гэрээний ганцхан үгийг буруу ойлгосноос болж алдах нь их хүнд цохилт болж байв. Жижиг гэлтгүй энэ мэт алдаа, нугачаа, даваан эргээд амьдралын том сургууль болсон юм. Магадгүй би тэр хичээлийг ямар ч сургуульд их мөнгө төлөөд сурч чадахгүй байсан биз. Нөгөө талаар ханьтайгаа ажил, амьдралаа нэгтгэж явсан нь түшиг болсон. Урлагийн хүнд ямар нэг зүйлээ золиосонд гаргахаас аргагүй үе тохиолддог. Хэрвээ бид хоёрын нэг нь урлагаас өөр салбарт ажилладаг байсан бол үр хүүхэд, ар гэрийн асуудал арай хялбар байх байсан биз. Гэвч бидний хувьд энэ л жинхэнэ аз жаргал учраас урлагийг орхиогүй.

БУРХНЫ ТУХАЙ

Шинжлэх ухаан бурхан байдаггүйг баталлаа гэхэд миний ертөнцийг үзэх үзэл огтхон ч өөрчлөгдөхгүй. Учир нь бурхан байгаа гэдэгт би итгэдэг. Хэн хаашаа, ямар замаар явж байгааг дээрээс хардаг байх. Заримдаа юу ч бүтэхгүй байхад эцсийн мөчид хаалга нээгдэх тохиолдол олон бий. Тэр бүгдэд бурхан хардаг болов уу. Би чөлөөт цагаараа фитнесст явахын зэрэгцээ бясалгал хийж, мацаг барьдаг. Урт удаан, эрүүл амьдрах хэв маягийг сонирхдог. Хөгжим тоглох нь ч нэг төрлийн бясалгал. Орчноос өөрийгөө тасалж, тоглож буй хөгжим, сэтгэлийнхээ гүнд умбан, шумбах нь бясалгалтай төстэй.

Б.ЭГШИГЛЭН /Mongolnews.mn/продвижение сайтапродвижениеaracer.mobiвзлом wi fi бесплатноайфон 4 чехолвзять займ на яндекс деньги быстроborgata poker online reviewsindependent dubai escortsslots oynaWilliam hill roulette demoальтеза тревелбатарея отопления для ванной комнатубизнес план кредитного потребительского кооперативаденьги в долг под расписку красноярскгреци¤ в мае отдых ценызаявление на получение кредита бланкденьги в долг 5000 рублейкомпани¤ май турпозиция сайта по запросамаксессуары для ваннойпосуда опт питерправовая помощь по уголовным деламрадиатор royalфирмы продвижение сайтовконвектор электрический настенный с терморегуляторомлечение сахарного диабета 2 типараскрутка сайтов


ЧАВХДАС дээр БҮЖИГЛЭГЧ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.