СОНГОДОГ УРЛАГИЙН УУРХАЙНХАН ШИЛДГЭЭ ШАЛГАРУУЛАВ

 

Хөгжим бүжгийн коллежийн тоглолтын танхим өнгөрсөн хоёр өдөр дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлээр цалгилаа. Тус сургуулиас зохион байгуулдаг Дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийн уралдаан энэ сарын 22-23-нд болсон юм. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг уралдаанд сурагчид болон оюутнууд гэсэн хоёр ангиллаар багш, хамт олныхоо найдлагыг тээсэн 33 оролцогч өрсөлдөж, шилдгээ шалгаруулав. Монголын сонгодог урлагийн боловсон хүчний олонх нь тус сургуулиар дамждаг болохоор Хөгжим бүжгийн коллежийг сонгодог урлагийн уурхай гэмээр санагддаг.

Сонгодог урлагийн уурхайгаас “эрдэнэс олборлож”, дуулаачийн эрдэмд суралцаж байгаа эдгээр оюутан, сурагчдын дунд ирээдүйд дэлхийн тавцанд Монголын нэрийг дуудуулах дуу лаачид бэлтгэгдэж байгаа нь лавтай. Авьяас, ур чадвараа хөдөлмөрөөрөө тордож, энэ уралдаанд оролцсон тэд дэлхийн сонгодог болон үндэсний бүтээл тус бүр нэгийг сонгохоос гадна зохион байгуулагчдаас нэр заасан хоёр бүтээлийн нэгийг заавал дуулах ёстой. Уралдааны ерөнхий шүүгчээр төрийн шагналт, дуурийн дуучин Х.Уртнасан, шүүгчдийн бүрэлдэхүүнд гавьяат жүжигчин А.Бүтэд, соёлын тэргүүний ажилтан З.Оюунбилэг, Ч.Чинзориг, Японы дуучин, ХБК-ийн багш Окүяма Юми нар ажиллаж, оролцогчдын алдаа оноог дэнслэв. Уралдааныг цаашид хоёр жил тутам зохион бай гуу лах бөгөөд одоохондоо сур гуулийн хаа оюутан, сурагч дын дунд зохион байгуулж, яваандаа улсын хэмжээний урал даан болгох зорилго тавьж байгаа гэсэн. Ерөнхий шүүгч, төрийн шагналт Х.Уртнасангаас цөөн асуултад хариу авлаа.

-Энэ удаагийн уралдаан өмнөхөөсөө ямар ялгаатай болж байна вэ?

-Аливаа зүйл байнга урагшилж, хөгжиж дэвшиж явдгийн адил энэ уралдаанд ч олон дэвшилттэй зүйл харагдлаа. Хамгийн гол нь хүүхд үүд бэлтгэлээ сайн хан гаж ирсэн байна. Оюутан, сурагчдын дуулах ур чадварыг дээшлүүлэх, багш нарт сургалтын ямар арга барил хэрэгтэйг харуулах, тэмцээнд яаж бэлтгэж, хэрхэн хөдөлмөрлөж байж үр дүнд хүрдэг вэ гэдгийг ойлгуулах нь энэ уралдааны гол зорилго шүү дээ.

-Шавь нь хэрхэн дуулж байгаагаар багшийн ажлыг дүгнэж болох байх?

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Ямар дуучин болох нь багшаас багагүй хамааралтай. Хоёр жил тутам ийм уралдаан зохион байгуулахаар аль багш ямархуу түвшинд шавь нараа бэлдэж байгаа нь харагдана. Тэгэхээр энэ уралдаан багш нарын ур чадварыг давхар сорьж байгаа юм. Аль аль талдаа үр өгөөжтэй энэ уралдаанд сургуулийн захиргаа их ач хол богдол өгч, дэмжиж байгаа.

 

 

Х.УЯНГА  /Mongolnews.mn/

 продвижениеaracer.mobiраскрутканакрутка вконтакте на андроидakvalooкредит под малый бизнес условияcasino tropez ruleta americana gratisescort dubai girlcasino slot bedava oynalady luckсколько стоит сафари в танзании восхождение на килиманджаробатареи радиаторызайм онлайн с переводом на картуденьги в долг в арзамасе срочнотур в африку сафариафрика сафариденьги в долг химкизаявление анкета на получение кредита сбербанк образецWarsaw escortsсколько стоит тур на мальдивы на двоихпосуда из чугуна купитьпродвижение hr брендаcaracatureпродвижение услуг через социальные сетиготовые проекты коттеджей и домоввозбудитель генитального герпесаipad air smart case ebay india


СОНГОДОГ УРЛАГИЙН УУРХАЙНХАН ШИЛДГЭЭ ШАЛГАРУУЛАВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.