Бие галбиртаа дургүй ”сайхан хүүхнүүд”

Бидний хамгийн сайхан хэмээн дүгнэдэг бүсгүйчүүд хүртэл өөртөө сэтгэл дундуур явдаг байна. Тэдний хамгийн тод жишээ бол алдарт жүжигчин Скарлет Иоханссон юм.

Тэрээр өнгөрсөн онд хүүхдээ төрүүлснийхээ дараа Barbara Walters-тай ярилцах үеэрээ “Би өөрийнхөө биеийг ерөнхийдөө давгүй гэж боддог. Гэхдээ гуя, хэвлийн хэсэгтээ дургүй” хэмээн ярьсан байна.

“Нэг удаа интернетээс нийтлэл уншиж байтал “Яг л Тейлор Свифтийн нүд шиг жижигхэн юм” гэсэн сэтгэгдэл байхыг харснаас хойш би өөрийнхөө нүдийг үнэхээр жижигхэн гэж боддог болсон” хэмээн Тейлор Свифт ярьсан байна.

Женнифер Лоренс “Би саяхан уушигаа гэрэлд харуултал эмч миний хөхийг тэгш бус, хэвийн бус хэлбэртэй гэсэн” гэжээ.

“Миний өгзөг илүү өөхлөг байсан болоосой, би ер нь махлаг хэрнээ гоолиг бие галбиртай болохыг хүсдэг” хэмээн Камерон Диаз ярьжээ.

“Миний гарны яснууд хэтэрхий том санагддаг учраас би гарандаа нэг их дуртай биш” хэмээн “Яахаас ч буцахгүй” Эва Лонгориа ярьсан байна.

“Миний гэдэс хэвлийн арьс маш их сул. Жийнс өмсвөл дажгүй харагддаг ч нүцгэн үед үнэхээр муухай”- хэмээн гурван хүү, нэг охин төрүүлсэн, английн бахархал Викториа Бекхем ярьсан байна.

Катерин Зета Жонс : “Би нүдэндээ үнэхээр дургүй. Яг л элсэн цөл дундахь ганц нүх шиг харагддаг”

Николь Кидман: “Би одоо хүртэл өөрийгөө яг л эрэгтэй хүн шиг биетэй гэж бодож явдаг. Илүү эмэгтэйлэг, уян хатан, зөөлөн энхрий бие галбиртай болохыг би үргэлж хүсдэг”

Анжелина Жоли: “Бараг бүх эмэгтэйчүүд миний уруулыг хүсдгийг би мэднэ. Гэхдээ надад бол миний нүүрний ихэнх хэсэг зөвхөн уруул юм шиг сонин санагддаг”

Селена Гомез: “Би багаасаа л чихэндээ дургүй охин байсан. Та анзаарсан бол би ерөөсөө чихээ ил гаргадаггүй, дандаа үсээрээ халхалдаг”


Бие галбиртаа дургүй ”сайхан хүүхнүүд”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.