ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Монголфилм групп”-ийн уран бүтээлчид “Аравт” уран сайх ны киног ӨМӨЗО-ы уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн билээ. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн тус кино өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийж үзэгчдэдээ хүрлээ. Дэлхий ертөнц асар хурдацтай даяаршиж байгаа өнөө үед улс орнууд өөрийн үндэстний өвөрмөц ахуй соёл, гоо зүй, ёс суртахууны үнэт зүйлээ хадгалан үлдэхийн тулд түүнийгээ тодотгон харуулсан уран бүтээл туурвихыг чухалчлах болсон.

Монголчууд бид өвөг дээдсээсээ өргөн уудам нутаг, арвин баялаг түүхийг өвлөн үлдсэн ард түмэн. Тиймдээ ч өөрийн түүх соёлоо дэлхий нийтэд таниулах эрхтэй улс. Энэ ч үүднээс “Монголфилм групп”-ийн уран бүтээлчид “Аравт” киног бүтээсэн билээ. Кинонд туршлагатай баг ажиллан хамгийн сүүлийн үеийн “RedOne 4К” камераар киноны зургийг нь авчээ. Цэгийн нягтшил, өнгөний ялгарал зэргийг гайхалтай тодотгох энэхүү камераар киноны зургийг авсан нь бас нэг онцлог төдийгүй “Аравт” кино олон улсын кино фестивалиудад оролцох боломж бүрдэх юм байна.

Найман зууны тэртээх Чингис хааны тухай гадна, дотнын уран бүтээлчдийн нэг бус бүтээл олны хүртээл болсон. Гэвч дэлхийн талыг эзэлсэн агуу их хүний үйлийн амин судас, гол хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн санаа, нийтийн хүчээр туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг зовлонгоо хуваалцаж, эцэст нь хатуу бүхнийг хатамжлан сөрсөн цэрэг эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж байсныг харуулж чадсан нь хэд билээ. Энэ бүх асуултад “Аравт” киноны үйл явдал хариулах гэнэ. “Аравт” кинонд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Н.Онон, Г.Золбоот, С.А риун бямба, Ц.Цэрэнболд, Г.Ал тан шагай, Д.Ганцэцэг нар тоглосноос гадна бол Өвөр монголын Нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав, Б.Аюурдадь, Л.Жам бал, Ч. Бодь, Э.Буянхишиг нар дүр бүтээжээ.

 

 

Л.МӨНХЧИМЭГ /Mongolnews.mn/раскрутка сайтапродвижениеоптимизировать сайт для поисковых системскачать программу для подбора паролейайфон 4с чехлыкак заблокировать кредитную карту втб 24casino royale online espanol megavideobest escort los angelesen iyi casinobeste-onlinecasinos.comкилиманджарофитнес верхние полясрочно нужны деньги без справоксрочно нужны деньги в долг в минскезаповедник нгоронгороотдых в мае гдепутевки на кипр в маеотдых в тайланде в маеGuadalajara escortsпосуда центр москвакупить сковорода грильcute wedding drawingsразместить рекламу на googleраскрутка сайта на гуглполотенцесушители харьковсимптомы заболевания щитовидной железы лечениеmacbook pro retina hard case cover


ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.