ОХУ-ын Ерөнхий сайд В.Путиний охин БНСУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамны дипломатчийн хүү Юн Жунг Уонтой гэрлэх нь гэх мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд гарч, олны анхаарал татаж байсан. “Samsung” группийн Москва дахь салбарын дэд захирлаар ажиллаж байсан Юн Жунг Уон уг мэдээлэл гарсны дараа шууд ажлаа өгөөд, нутаг буцаж байсан гэнэ. Нэг жил гаруй тусдаа байсан хос хагас жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн бөгөөд удахгүй хуримаа хийх болсныг ОХУ, БНСУ-ын мэдээллийн сайтууд онцолжээ.
В.Путиний бага охин Екатерина өдгөө 26 настай бөгөөд Юнтэй дунд сургуульд байхдаа танилцсан байна. Охины хайрыг татсан Юн Москвад ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд АНУ-д бизнесийн удирдлагын чиглэлээр дээд сургууль төгссөн, орос, англи, герман, испани хэлийг төгс эзэмшсэн нэгэн аж. Түүнийг ОХУ, БНСУ-ын томоохон компаниуд ажилд урьдаг юм байна.
Екатерина Путина, Юн Жунг Уон нартай дунд сургуульд хамт сурч байсан найз нь “Тэд үерхээд 13 жил болж байна. Үерхэлдээ олон жил үнэнч явсан найзууддаа аз жаргал хүсье” гэж “Твиттер”-т бичиж үлдээжээ. Ирэх сарын эхээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх, отгон охиныхоо хуриманд бэлтгэх гээд В.Путин амьсгаа дээгүүр яваа бололтой.
Х.СҮРЭН /Mongolnews.mn/