Загарын Долгорсүрэн: Ханьдаа

11885155_856080717810564_7929071500856925782_nШүлэгт чамайгаа мөнхлөх гэж шүүдрийн дуслаар ундаалмаар
Шөнө өдрийн альнд ч сэтгэлийн жаргалдаа эрхэлмээр
Үрийн заяанд өлгийдсөн үнэнчхэн амраг минь би чамаараа
Үүлтэй заяаныхаа оршихуй хүмүүний сэтгэлээр бахархдаг
Цаг цагын хувьсалд итгэл эвдээгүй хайр минь
Цаглашгүй жаргалын өлгийд халамжаар дутаагаагүй хань минь
Эмзэгхэн сэтгэлийн гунигийг үргээсэн эрхэмсэг ялгуун аяз минь
Эгнэгт хамтдаа орших ихэр заяаны түшиг минь…
Амар амгалан сэтгэлийн чинь эрийн заяг бишрэхдээ
Аавын тань алдарыг алдаршуулж шүлгэн цацал өргөмөөр
Аяныхаа дугарааг таслахгүй номын хур айлтган
Ачлалт ээжийн тань ухаанаас ундаасч жаргамаар санагднам
Харцандаа эрхлүүлж хайраараа нялхруулсан амраг минь
Хонгор үрийнхээ заяанд хойморт ханхайх эцэг минь
Жаргал зовлонгийн элээлтэнд буурь суун намбархсан
Жаргаах үгийн бурмаар итгэлийн гал бадраасан чамайгаа хайлахдаа
Үнэ цэнэтэй амьдралын эхлэл төгсгөл мэт санагдах
Үрийн заяа өөрийн чинь бурхан ижий аавыг тань магтмаар
Үггүй харцнаасаа уясах үнэнчхэн сэтгэлдээ биширмээр …
Хань минь хайрын ундрагатай орчлонгийн
Ханашгүй сэтгэлийн гэгээ минь
Өнгөрсөн одоо ирээдүйн хязгаар бүхэнд ханьсахдаа
Өөрийн чинь төлөө эмтэрсэн ижий заяаг тань асармаар
Өмөлзөж харцандаа эрхлүүлсэн эцгийн тань сургаалиар хүмүүжмээр…
Хань минь хайр минь би чинийхээ
Хагацаж үл чадах хайрын чинь үргэлжлэлд жаргадаг
Халуун сэтгэлийн чинь нөмөрт дулаацахдаа
Хамгаас хайрт ижий аавыг чинь биширдэг
Хайрт минь хань минь
Чамайг нартад бэлэглэсэн ижий аавын тань хайрыг үргэлжлүүлж
Чин зүрхний гүндээ ухаажсаар чамаараа би бахархдаг


Загарын Долгорсүрэн: Ханьдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.