Эмэгтэйчүүдын савны хийн тухай

1-600x400Савны хийтэй байх үед ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?
Савнаас хийх гарах: Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг.
Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг.
Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.
Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг.
Мөн гарч байгаа цус нь жижиг хийн бөмбөлөгтэй байдаг.
Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.
Цагаан юм гарахдаа жижиг жижиг бөмбөлөгтэй гадагшилдаг
Саваар үе үе хатгана
Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ

Савны хий үүсэх шалтгаан
1. Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав, нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай.

2. Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.
3. Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог.

4. Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг: Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.
5. Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм.

Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ. Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт… Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүл байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай. Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм. Мөн уламжлалт бариа заслаар хий гаргах нь ч байдаг.

Гэрийн нөхцөлд хэрхэн эмчилэх вэ?
Үтрээний хувьд хий дээрээс орох боломжгүй тул доороос ордог. Тэгвэл энэ хийг оруулахгүй байх арга нь мэдээжийн хэрэг аарцагны булчингаа чангалах дасгалууд юм. Энэ төрлийн дасгалуудыг хийснээр бид энэ асуудлаас бүрэн салахаас гадна эрүүлжих нь байна шүү дээ.

Аливаа нэг дасгалыг хийх явцад амьсгалаа авахдаа аарцагны булчигаа дотогш татаж чангалж өгөх ба амьсгалаа гаргахдаа суллана. Ер нь хошного, үтрээ, шээсний сүвийг амьсгалаа авч байхдаа сорж буй мэтээр хийх нь зөв юм.


Эмэгтэйчүүдын савны хийн тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.