Загвар өмсөгч, жүжигчин Бруклин Деккер нярайлж, бяцхан ханхүүтэй болжээ. Эдүгээ 28 настай жүжигчин бүсгүй 2009 онд талбайн теннисчин Энди Роддикомтой гэрлэсэн байдаг. Улмаар энэ оны тавдугаар сард жирэмсэн гэдгээ олонд зарлаж байсан юм. Тэгвэл Бруклин өнгөрсөн сарын 30-нд Техас мужийн Остины эмнэлэгт нярайлж, хүүтэй болжээ.
Одоогоор хүүдээ ямар нэр өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр 2012 онд “Хүүхдээ ч төрүүлж, ажлаа ч хийх супер эмэгтэй болохыг хүсч байна” хэмээн нэгэн ярилцлагатаа дурсч байсан удаатай.
Одоогоор хүүдээ ямар нэр өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр 2012 онд “Хүүхдээ ч төрүүлж, ажлаа ч хийх супер эмэгтэй болохыг хүсч байна” хэмээн нэгэн ярилцлагатаа дурсч байсан удаатай.
Ямартай ч, хүүхэдтэй болохыг туйлын их хүсч байсан жүжигчин бүсгүй шинэ хүнээ ийн өлгийдөн авлаа. Харин бяцхан ханхүүд ямар нэр хайрлах нь олны анхаарлыг татаж байна.
Б.Даваа
Эх сурвалж: www.mminfo.mn