Түүнийг бүгд арчаагүй амьтан гэж адлана

1444030182561226e612ea5Түүнийг бүгд арчаагүй амьтан гэж адлана. Тэр туриа муутай атигар биедээ таар мэт нимгэн ноорхой даашинз углаж, биеэ яаж даадаг юм бол гэмээр жижигхэн хөлийг нь барьж байгаа болов уу гэж бодогдмоор бяцхан гутал өмсөнө. Хэн нэгэн хажуугаар нь гарахдаа мөрийг нь шүргэж, хөлийг нь гишгэвэл тэрбээр нэг ч үрчлээгүй толийсон нүүрэндээ түмэн үрчлээ тодруулан үрчийтэл инээнэ. Гэвч энэхүү гэмгүй инээмсэглэлийнх нь хариуд халуун дулаан инээмсэглэл бус хүйтэн хөндий харц л ирдэг нь харамсалтай.
Бүсгүйчүүдийн үдийн хоолны хачир болсон хов жив, эрчүүдийн архины даруулга мэт хэл амны бай болсон энэ бүсгүй чухам, хэзээ, хэнд тийм ч их гай учруулсныг бүү мэд. Түүнийг худал хэлж байхыг хэн ч дуулаагүй, хулгай хийж байхыг үзсэн хүн ч үгүй. Адайр муухай зан гаргаж, айл хөршийнхөнтэйгээ хэрүүл зарга хийж байсан удаа бүр ч үгүй. Гэвч бүгд түүнийг харах бүртээ нүд нь хорссон мэт хялалзаж, харцанд нь тороогүй хормуудад албатай юм шиг муулна. Ганц даашинзнаас өөр хувцасгүй гэнэ, жижигхэн хөлөндөө хүртэл багадсан гутал өмсдөг гэнэ. Хар уснаас өөр зүйлээр хооллодоггүй, тэгсэн хэрнээ хүний өгсөн юмыг авдаггүй гэнэ. Хэзээ ч ажил хийж үзээгүй, тиймээс ч ямар нэгэн зүйл худалдан авах тухай бодож ч байгаагүй байх гэнэ. Дунд сургуульд байхдаа онц сурдаг байсан гэсэн, эцэг нь баян Самбуу байсан юм чинь багш нарыг хахуульдчихдаг байсан биз гэнэ. Эцэг, эх хоёрыгоо өөд болсноос хойш үлдээсэн хөрөнгөнөөс нь нэг ширхэгийг ч үгүй хийгээгүй, бас нэг ч зүйл нэмж аваагүй гэнэ. Энэ их хөрөнгийг өөрөөсөө хүртэл харамлаад, авсандаа авч орох нь л дээ гэнэ…
Ер нь бол ихэнх хүмүүсийн хэлдгээр иймэрхүү амьтан энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж явах учиргүй. Эцэг, эх хоёрыгоо бурхны оронд одоход нь хамтдаа талийх ёстой байсан аж.
Уг нь, дөрөвхөн жилийн өмнө баян Самбуугийн ганц охин Сарнайд хүн бүр ам сайтай байж билээ. Гал цогтой алаг нүдтэй, цэвэрхэн бор царайтай, урлагийн гоц авьяастай, сурлага ч сайтай… гээд бүгд л магтах үгээ олж яддаг байв. Харин тэр нэгэн дүрэлзсэн их галаас хойш бүхний харц, сэтгэлийг булаагч Сарнай хээрийн үмхий шарилж болж хувирсан юм.
Эрчит улаан гал тэнгэртэй арсалдан дүрэлзэж, замд нь хөндөлссөн юм бүхнийг хуу хаман залгихаар аахилж байлаа. Хорвоо дээр ийм аймшигтай зүйл байдаг гэж төсөөлж ч байгаагүй Сарнай уулгалан дүрэлзэх их галыг хараад балмагдсандаа хөшиж орхижээ. Гэтэл галын хүчинд автсан байшингийн дам мод газар унахдаа Сарнайгийн нурууг дэрлээд авах нь тэр. “Аав аа” гэж аврал эрмээр байвч дуу нь гарсангүй. “Ээж ээ” гэж энэлж буйгаа учирлах гэтэл нулимс нь гарсангүй. Хачин их өвдөлт хамаг биеийг нь хүчээр эзэрхийлж хэлэхэд тормолзсон алаг нүднийх нь зовхи хүндрэн, өөрийн эрхгүй доош буулаа. Гэвч тэрбээр нүдээ анихынхаа өмнөхөн хэн нэгэн өөрийг нь зорин ирж буйг олж харжээ…
Харин түүнийг нүдээ нээх агшинд хажууд нь хэн ч байсангүй. Самбууг охиныхоо нуруун дээр унасан галтай модыг нүцгэн гараараа шүүрэн авч, холдуулах агшинд галын хүчинд автсан дараагийн мод түүний нуруун дээр бууж иржээ. Тэрбээр галтай модыг нуруун дээрээ үүрэн, газар элгээрээ мөлхсөөр охиноосоо холджээ. Самбууг ийнхүү охиндоо амь өгөхийн тулд энэ биеэрээ галтай модны дэр болж байхдаа тэрбээр эхнэр Навчаа нь охиноо тэврээд галд автаж буй байшингаас гүйн гарахыг олж харсан байна. Навчаа улаан галтай тэмцэлдэн байж, охиноо авч гарсан ч өөрөө эмнэлэгт ирээд амьсгал хураажээ.
Эмч залуугийн хэлсэн энэ мэдээлэл Сарнайд хангалттай биш санагдсан учир эмнэлгээс гармагцаа авга ахыгаа зорьж очив. Гэтэл авга ах нь “аав, ээж хоёрынхоо амийг залгисан амьтан” гээд түүнийг үүдэн дээрээсээ хөөжээ. Тэр цагаас хойш Сарнай “аав, ээжийнхээ амийг залгисан” гэх үгийг чихнийхээ хэнгэргийг цоортол сонссон. Гэвч тэр олны үгэнд огт итгэдэггүй. Гагцхүү аавынхаа үгэнд л итгэдэг. Учир нь, Самбуу өвөр рүү мацах жаахан охиноо эвийлэн энхрийлэх бүртээ “Чи бол миний амь. Чи бол ээжийнхээ амь. Аав, ээж хоёрыгоо энэ ертөнцөөс одох цагт чи бидний амийг тээж үлдэнэ шүү” гэж захидаг байжээ…

 

Ц.Баттуяа : » АМЬ


Түүнийг бүгд арчаагүй амьтан гэж адлана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex