Гоц авьяастан Л.Өнөрчимэг: ЭЭЖТЭЙ ХҮН АЛЗАХГҮЙ

Гоц авьяастан Л.Өнөрчимэг: ЭЭЖТЭЙ ХҮН АЛЗАХГҮЙ

12088028_620805961393194_2419146550346695507_n 12088455_620806108059846_8384126545852330377_n

“Миний ээж” булангийн зочноор гоц авьяастан, Монголын ард түмний гавьяат, Буриад улсын урлагийн гавьяат ажилтан, зураач Л.Өнөрчимэг уригдан ярилцсаныг хүргэе. /он сар өдрийг мартсан байгаадаа хүлцэл өчье/

-Монголын гоц авьяастнуудын нэг, гар, хөл амаар зэрэг зурдаг тэгш хэмт зургийн урлагийг хөгжүүлж байгаа өвөрмөц зураач гэдгээр хүмүүс таныг андахгүй.Харин ээж, аавын тань тухай тэр бүр мэддэггүй. Таны ээж, аав аль нутгийнх вэ, нас сүүдэр хэд хүрч байна?

-Ээж минь нас сүүдэр 90 шахаж байна. Аав ч адил. Ээжийг маань Д.Дүүрэн, аавыг Б.Лүүрэв гэдэг. 14 хүүхэдтэй, арвыг нь төрүүлж, дөрвийг нь үрчилж авч хүн болгосон. Төрүүлсэн арван хүүхэддээ бүгдэд нь Өнөр гэдэг нэр өгсөн.
Аав, ээж маань нэг нутгийнх. Аав Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх, ээж Цагааннуур сумын уугуул, тува хүн байгаа юм. Нас өндөр болсон болохоор хөл, гар нь хааяа өвддөг. Залуудаа бие сайтай, өндөр нуруутай, үс гэзэг, царай зүс сайхантай хүн байлаа. Чингис хааны ээж Өэлүн эхийн угсааны олхонууд овгийн хүн дээ, манай ээж. Үүнээс нь ч болсон юм уу эцэг, өвгөд, ах дүүс нь хэлмэгдэж, багаасаа зовлон их үзсэн.

-Танайхнаас хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй вэ?

- Манайх эрэгтэй, эмэгтэй тэнцүүхэн. Хамгийн сонин нь эрэгтэй, эмэгтэйгээр салаавчилж төрсөн байдаг юм. Долоон эмэгтэй, долоон эрэгтэй бий. Би дээрээ хоёр эгч, гурван ахтай, доороо олон дүүтэй айлын дундах хүүхэд. Өргөж авсан дүү нарыг бид өргөсөн гэж хэлдэггүй, гэхдээ тайлбарлах зүйл дээр яах ч аргагүй дурдах болдог. Тэднийгээ ээж минь төрснөөс дутуугүй хайрлаж өсгөсөн.

-Өнөр гэр бүлийн амьдралаа авч явах, хүүхдүүдээ хүмүүжүүлэх дэг жаяг ямар байв?

-Бага байхаас надад түлхүү өгч чадсан нэг зүйл бол хөдөлмөрч, шударга зан чанар. Тэр олон хүүхдийн дур сонирхол, өөр өөр араншинд тааруулан хооллож хувцаслах, өсгөж, хүмүүжүүлэх, боловсрол мэдлэг олгуулах гэдэг амаргүй. Миний аав, ээж хоёр тэр болгоныг чадсан. “Ээжтэй хүн алзахгүй” гэдэг үгэнд би итгэдэг. Энэ олон хүүхэд нь алзахгүй сайхан амьдарч явна.

-Ээж тань ямар мэргэжилтэй вэ. Та нарын боловсролд хэр анхаарч байв?

-Манайхан бүгдээрээ авьяастай. Аав минь Урчуудын эвлэлийн хорооны анхны есөн зураачийн нэг. Ээж минь залуудаа урлаг, уран сайхнаар явсан сайхан бүжиглэдэг. Тогооч мэргэжилтэй, төмөр замын удирдах газарт насаараа ажилласан. Үйлчлэгчээс эхлээд тогооч, олон улсын мастер тогооч хүртэл үр бүтээлтэй ажиллаж, нийгэм ард түмэндээ зүтгэж, хувь нэмрээ оруулсан даа. Манай гэр бүл бүгд гарын дүйтэй, уран зураг сонирхно. Гэхдээ түүнийгээ хобби болгож чөлөөт цагаараа зурахаас биш над шиг уран бүтээл хөөцөлддөггүй. Цөмөөрөө дээд боловсролтой.Бүгд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд анхаарч ирсэн. Миний хувьд мэргэжлээ зөв сонгосон. Гэхдээ л мэдлэг, боловсролоор ах эгч нарыгаа гүйцэхгүй.

-Зураач болоход шууд нөлөөлсөн, гарт тань харандаа, бийр бариулсан хүн бол таны аав Лүүрэв гуай байх. Ээж тань хэр дэмжиж байв?

-“Зургаа битгий хая, мэргэжлээ битгий соль. Залуу байгаа дээрээ сураад ав. Цагийг битгий үргүй өнгөрүүл. Хүний амьдрал тэмцэл байдаг” гэж зоригжуулсан хүн бол ээж. Зураач хүний зовлон, жаргалыг хамгийн сайн ойлгодог, найдвартай ар тал. Хүн болгон ээжийгээ магтдаг. Миний ээж үрээ гэсэн нандин сэтгэлтэй ховорхон хүн.

-Аав, ээждээ зориулсан уран бүтээл бий юу?

-Миний хийсэн бүх бүтээлүүд ээж, аав, ах, дүүс ойр дотныхон, ард түмэнд зориулагдсан. Хүний дайтай амьдрах гэж, хүний сайхан сэтгэл, итгэлийг даах гэж л би зураг зурж эхэлсэн.

-Ээжийгээ олон баярлуулсан байх. Хэзээ ч мартахгүйгээр баярлуулсан мөчүүдийг дурсахгүй юу?

-Би аравдугаар анги төгсөөд элсэлтийн шалгалтанд тэнцэлгүй барилгачин болж байлаа. Анхныхаа цалингаар ээждээ эрээн авдар авч өгөхөд маш их баярласан.
Сүүлд Багшийн дээд сургуульд элсэн орохдоо гэртээ юмаа мартчихаад гэр лүүгээ гүйсэн юм. Автобуснаас хурдан гүйгээд ирэхэд ээж минь “Миний охин тамирчин болох нь” гэж баярласан. 1993 онд Улсын циркт зохион байгуулагдсан “Монгол гайхамшиг” наадамд оролцоход сэтгүүлч Авирмэд агсан “Энэ охины ээж нь ирсэн байна“ гээд зарласан юм. Гэтэл ээж минь олддоггүй. Олон үзэгчийн дотор суудал олдохгүй, шатан дээр суусан ээжид минь олон хүн алга ташин баяр хүргэж, өндийлгөж босгоод суудал тавьж өгөхөд ээж минь баярласандаа их уйлсан. Хонгконгт болсон олон улсын зураачдын уралдаанд түрүүлж, улсынхаа нэрийг гаргаад эх орондоо ирэхэд ээж минь гэртээ тэсэн ядан хүлээж байсан. Ийм байдлаар ээжийгээ жаахан ч гэсэн баярлуулжээ, би.

-1990-ээд онд анх гарч ирж, олон нийтийг ид шуугиулж байхад таны тухай сонин болгоноор шахам элдэв мэдээлэл цацагддаг байсан. Өөрт чинь болоод ээжид тань хэцүү байсан уу?

-Нэг удаа сонин дээр миний тухай муухай гүтгэлэг гарлаа. Тэр үед манайх хөдөө байсан юм. Дүү маань ирээд ширээн дээр нэг сонин шидчихсэн. Би биеэ барьж чадахгүй чарлаад гарч гүйх гэтэл аав минь дүүтэй хамт намайг барьж аваад хүлчихсэн. Уйлсаар байгаад хоолой сөөж, хамар битүүрээд таг болоход ээж минь л дэргэд ирж эвийлж, аргадаж байсан юм. Элдэв дайралт, хагалж бутаргах гэсэн гүжир гүтгэлэг гэр оронд хүртэл орж ирдэг байлаа. Хүмүүс нэр төрөө эрхэмлэдэг учраас ах, эгч нар маань надад уурлах ч үе байсан. Тэр болгонд ээж минь миний өмнөөс уйлж, зовж, намайг өмөөрч явсан даа. Ээж минь байсан тулдаа би амьд яваа юм. Тэвчээр алдаж, орилж чарлаж байхдаа би юу ч хийж, юунд ч орооцолдож мэдэх байсан. Ээж минь тэр бүхнийг зогсоож, намайг хамгаалж, аварсан.

10866814_613440612101741_1460202939_n555555915201412150455

-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн усан бассейнд усан дотор гурван цаг шахам зураг зурж байсныг санаж байна. Тэр үед ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний төлөө их залбирсан. Тэр үед ээж, аав миньОрон аймагт хөдөө байсан юм. Аймгийн телевизийнхэн очоод “Таны охин усан дотор зураг зурсан” гээд камер дээрээсээ бичлэгээ үзүүлэхэд аав, ээж хоёр намайг барьж авч үнсээд уйлсан. Их айсан шиг байгаа юм. Тэр үед ээж “Миний охиныг усанд битгий живүүлээрэй” гээд цайны дээжээ өргөж, байнга мөргөж байсныг айл аймгийн улсууд хэлж байсан.

-Зэмлүүлэхгүй өсдөг хүн хаана ч байхгүй, харин тэр нь их, эсвэл бага байж болох юм. Ээждээ хэр зэмлүүлэв ?

-Зөндөө зэмлүүлсэн. Би ч бас хааяа ээжийг зэмлэчихдэг шүү дээ. Олон хүүхдийн дотроос хамгийн их эрхэлж өссөн нь би. Ээжийгээ мөн ч зовоосон, нууж хаагаад яахав дээ одоо ч зовоож байна. Хүүхэд байхын ээжийгээ хамгийн их гомдоож байсан нь би. Одоо харин сэтгэлийг нь амар тайван байлгах сан гэж их боддог. Хүн хажуу дахь хүнээ хайрлаж чаддаггүй. Хамгийн хайртай хүндээ хатуурхдаг юм шиг ээ. Тиймэрхүү байдлаар ээжийгээ их зовоож явсан. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад ээждээ “Гомдоож байсан бол охиныгоо уучлаарай, тандаа баярладаг шүү” гэж хэлье.
Нас яваад ээжийнхээ залуу байсныг өөртэйгээ зүйрлүүлж, энэ олон хүүхдээс надтай хамт амьдарч байгааг нь бодохоор сэтгэл дандаа нялхардаг. Ах, эгч нар маань намайг танхи өссөн гэж өндөр настай аав ээжтэй хамт амьдруулж, санаа тавьж байгаа нь сайхан санагддаг. Юугаар ч зүйрлэшгүй ачийг нь хариулж чадахгүй ч ээжийгээ өдөр болгон баярлуулахыг хичээх юм. Өмнөөс нь цайг нь чанаж, өөрийг нь өлгийдөж, намайг тэвэрч, хөтөлж явсан шиг нь байж, ээжийн адилаар өргөж ачлахыг өдөр болгон зорьдог. Монголын ээжүүд мөнх наслаасай, ээж минь урт наслаасай гэж хүсч байх юм даа.

-Хүү чинь том болсон уу. Компьютер графикаар хичээллэдэг байсан, хаана, ямар сургуульд суралцаж байна?

-Хүү маань МУИС-ийн олон улсын харилцааны ангид суралцаж байгаа, ирэх жил төгсөнө. Гадаад хэл, компьютер графикийн чиглэлд сонирхолтой, бас сайхан зурдаг. Эмээ, өвөөгийн хайртай ач нь юм шүү дээ.

-Хүүгээ халамжлах, шавь нараа зурах арга барилд сургахаас гадна хүмүүжилд нь санаа тавих гээд аав, ээжийн үүргийг давхар гүйцэтгэдэг байх. Тэр болгоныг зэрэг амжуулах хэцүү байдаг уу?

-Ганцаардаж сандрах үе бий, гэхдээ ээжээс олж авсан зүйлүүд хэрэг болдог. Уурлаж бачимдах, уцаарлах юм хүнд бишгүй тохиолддог шүү дээ. Тэр болгоныг ээж минь дорхноо мартчихдаг, цайлган сэтгэлтэй. Аливааг хүнд тусгаж аваад өөрийгөө ч бусдыг ч зовоогоод байдаггүй. Зарим хүн зөв үгийг тусгаж аваагүй мөртлөө гомдчихсон явдаг шүү дээ. Манай ээж эсрэгээр нь зөв хатуу үгийг бусдын төлөө хэлж чаддаг, эсрэгээр нь мартаж ч чаддаг хүн байгаа юм. Миний ээж өөлөх өөгүй, арван хуруу тэгш төрсөн хүн бас биш. Төгс хүн байдаггүй шүү дээ. Ээжийн хамгийн том дутагдал юу ч байсан хамаагүй, хамаг байдгаа хүнд өгчихдөг гар султай. Тэрийг нь бид дутагдал гэж хараад байдаг юм. Хэлэхээр “За яахав” гэхээс өөрийг хэлэхгүй. Хүнд шаардлагатай үед хэрэгтэй зүйлийг нь өгөхийн чухлыг, хүн туслалцаа хүсч байхад тоохгүй өнгөрөх шиг хэцүү зүйл байхгүйг ээж минь эрт мэдэрсэн юм уу гэж хааяа боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Дөрвөн талт эргэдэг, олон сэдэвт зургаа зурж байна. Энэ бүтээлийн эрхийг авснаас хойш өдөр шөнөгүй ажиллаж байна. Намар хичээл эхлэхээс өмнө амжуулах зүйл их байна.

-Нууц биш бол танд захиалга ирдэг үү?

- Хүссэн хүмүүст хичээгээд зураад өгдөг. Үнэ, ханшийг энд хэлээд хэрэггүй байх. Би бусдыг баярлуулахын төлөө бүтээл хийдэг.

-Тэгш хэмт зургийн урлагийг хөгжүүлэх зорилго тань хэр биелж байна. Яг тан шиг гар, хөл амаар зэрэг зурдаг хүн монголд бий юу?

-Авьяастай хүүдүүд бий. Удахгүй тодорч гарч ирнэ. Шавь нар дотроос мэргэжлийн зураач болсон, үзэсгэлэнгээ гаргаад явж байгаа зураачид байна. Олон хүүхэд хоёр гараараа зэрэг зурдаг болсон. Сүүлийн үед элсээр зурах урлагаар нэг хүүхэд уралдаанд оролцож байр эзэлсэн. Шавь нарын олонх нь гадаадад амьдарч, гарынхаа дүйгээр хоолоо олж идэж байна даа. Надтай байнга холбоотой байдаг юм. Би ч гэсэн багш нартайгаа одоо ч гэсэн ойр байдаг. Миний анхны багш Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм гуай. Дараа нь Б.Чогсом багшийн гар дээр очсон. Л.Бизьяа, н.Молом гээд олон багш бий.
-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Л.Өнөрчимэгийн ээж Д.Дүүрэн: Миний охин шиг олон уран бүтээлч хөсөр хаягдаж байгааг төр, засаг олж хараасай

Л.Өнөрчимэгтэй ярилцаж суутал гаднаас ээж нь орж ирсэн юм. Охиноо том болсон гэлтгүй одоо ч сэтгэл нь зовж явдаг Д.Дүүрэн гуайтай цөөн хором ярилцлаа.

-Охин тань багадаа ямархуу хүүхэд байв?

-Охин минь дутуу гарсан юм шүү дээ. Сараа гүйцээлгүй гарах гэж сандаргаад хотын эмнэлэгт ирж авахуулах гэтэл эмч гайгүй гээд эмчилгээ хийгээд буцаасан. Тэгээд Хархоринд гэртээ очоод төрж байлаа. Миний охин багаасаа хэвлийд олдсон цагаасаа өөр байсан. Долоон настайгаасаа эхлээд маш хурдан хөдөлгөөнтэй, хурдан хурц сэтгэдэг байлаа.
Аав нь зураач болохоор тэр юм уу, багаасаа зураач болох хүсэлтэй. Тал бүрийн авьяастай, бүжиглэнэ, дуулна, оёж хатгана, дархан хийнэ. Ганц авьяастай охиноо жаахан эрхлүүлчихсэн. Түүнээс болж ааш занг нь эвдсэн байж магадгүй.

-Ээж минь намайг дэмжиж ганц аяга ч угаалгадаггүй, зургаа л зур гэдэг гэж байна лээ. Охиныхоо уран бүтээлийг дэмжихийн сацуу сэтгэл зовнидог зүйл байдаг уу?

-Миний охин сайхан бүтээлтэй. Одоо ч гар хумхилгүй хийж байна. Удахгүй үзэсгэлэн гаргах гэж байгаа. Сургууль, цэцэрлэг нээж, олон хүүхдийг зурах арга барилд сургаж, амьдралынх нь замыг олуулсан. Хорооныхоо тохижилтод ч гар бие оролцож байлаа. Намар хичээл эхлэхээр охин маань багшийн ажлаа эхэлнэ. Уран бүтээлдээ бүхнээ зориулж бор зүрхээрээ зүтгэж яваа охиндоо өвгөн болсон бид тусалж, дэмжиж чадахгүй дэмий л санаа зовдог. Ажиглаад байхад зүгээр нэг зохиолын дуу дуулдаг хүнд гавьяа шагнал өгдөг хэрнээ охины минь хөдөлмөрийг төр, засаг зөв үнэлэхгүй байгаад нуулгүй хэлэхэд гомдолтой санагддаг. Охины минь урам нь харих вий гэж ээжийнх нь хувьд эмзэглэдэг. Миний охин шиг уран бүтээлчид зөндөө хөсөрдөж байгаа. Тэрийг төр засаг олж хараасай билээ.

-Гоц авьяастай хүний ой ухаан, ааш араншин өөр байдаг юм шиг ээ. Танд юу мэдрэгддэг вэ?

-Этгээд авьяас гэж хүмүүс ярьдаг, тэр нь нэг хүнд заяадаг юм байна. Миний охин этгээд авьяастайгаас гадна уур уцаар, ааш араншин нь ч этгээд. Охиноо хайрлаж, дотроо өрөвдөж, заримдаа ааш араншинг нь тэсвэрлэхэд хэцүү үе бий.


Гоц авьяастан Л.Өнөрчимэг: ЭЭЖТЭЙ ХҮН АЛЗАХГҮЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex