Эцгийн хайрыг мэдэрмээр байна

couples-in-love-wallpapers-110Сайн байна уу? Орчин цагт гэр бүлийн салалт их болсныг анзаарах бүрт сэтгэл эмтрэх юм. Би 27 настай эмэгтэй. Багаасаа л эцгийн хайр гэгчийг амсаж өсөөгүй, гэсэн ч үүндээ нэг их гуньж гутардаггүй байлаа.

Одоо бодоход гунигладаггүйдээ биш, эрэгтэй хүмүүстэй тэр бүр ойр харьцаад байдаггүй байж л дээ. Гэсэн ч хагас өнчин гэх үг бүх насаар минь дагана гэдэг үнэхээр аймшигтай юм. Эмэгтэй хүүхдэд эцэг гэдэг хичнээн чухал байдгийг ясандаа тултал ойлгож байна. Хэн нэгэн айлгаж ичээсэн ч өмөөрч хамгаалан түшиг тулгуур болох аав гэдэг хүн амьдралд минь хичнээн их үгүйлэгдэж байна гэх вэ. Хэдэн жилийн өмнө автобусанд согтуу хүн дээрэлхээд, бушуухан буугаад гэрлүүгээ бөмбөгөнөтөл айгаад явж байхдаа өөрийн эрхгүй уйлж байж билээ: Ээж маань хатуу хүн болохоор намайг гаргаснаасаа хойш хүнтэй суугаагүй, зөвхөн намайг л гэж амьдарсан. Хэдийгээр үүнийг ойлгож байгаа ч хааяадаа насны залуудаа хань ижилтэй болохгүйдээ гэж бодох л юм. Олон удаа эцгийнхээ талаар хэлж өгөөч гэж хүссэн ч юу ч хэлээгүй, ярих их дургүй байдаг. Гэтэл би чинь нэг л өдөр айлын бэр, хүний эхнэр болно шүү дээ. Иймдээ ч “хамаатантайгаа суучих вий, эртхэн хэлээрэй” гэж байнга хэлж байгаа ч юм дуугарахгүй л юм. Өөрөөс нь сонсохын тулд хамаатан садандаа ам нээхгүй л байна.

Хичнээн тэр хүн надад үнэнийг хэлж өгсөн ч би чинь хуриман дээрээ гараас нь хөтлөөд эр нөхөртөө очих эцэггүй хүн шүү дээ гэж бодохоор л гол минь горойх юм. Саяхан нэг залуутай уулзаж байгаад салчихсан. Тэр зүгээр л байж байгаад гадаад явчихсан. Хүлээгээрэй энээ тэрээ гэж юу ч хэлээгүй. Явсных нь дараа би ч бас нэг их үгүйлсэнгүй. Тэгээд бодохнээ эрэгтэй хүнээс өөрийгөө хайрлуулах сэтгэлийг л хайгаад байгаа бололтой гэж бодсон. Гэвч энэ нь түүндээ ямар ч халамжгүй, хүйтэн хөндий байсан гэсэн үг биш шүү. Хүүхдийг хайраар л дутааж болдоггүй юм байна. Ядахад яр гэгчээр энэ залуу зүгээр л мөнгөтэй хүн л хайж байсан юм шиг санагдсан хандлагааар нь. Мэдээж тэр хүний тэр том онгорхой орон зайг дүүргэх сайн залуу байгаа л байх. Үүнд ч би итгэлтэй байна. Гэвч надад үнэхээр хүндрэлтэй байх юм. Эрэгтэй хүнтэй яаж харьцах, эхнэр хүн эр нөхөртөө яаж хандах- халамжлах, эр хүний сэтгэл зүй ямар байдгийг үнэндээ л харж мэдэрч өсөөгүй болохоор ойлгохгүй юм даа. Танилцсан хүн маань аавын талаар асуухад л би тэр үеэс ярианд, харилцаанд идэвхигүй болоод ирдэг.

Тэглээ гээд хүн бүрт өөрийн дотоод шаналалаа хэлээд баймааргүй. Голдуу л бага байхад салчихсан гэдэг ч хамгийн чухал нь чин үнэн шүү дээ. Би үнэнээс зугтаж чадахгүй. Ядаж л муу ч гэсэн эцэг гэх хүн байсан бол зовлон болгоод ярихсан. “…миний охин эцэггүй ч гэсэн сайхан амьдарнаа…” гэж хэлж байгаа танил тал, эмэгтэйчүүдийг сонсоход үнэхээр хүүхдийг нь өрөвдөх юм. Одоо цагт удам угсаа, гарал үүслийг нь судална энээ тэрээ ч хөгийн болж дээ. Хайртай гээд л нэг охин дагуулаад ирдэг эсвэл хэдэн сар уулзсан ч гэх шиг бүсгүй хүнийг жирэмсэн болгочихоод ядахдаа суудаг, тэгээд удалгүй салдаг, эцэг эхийн зөвшөөрөл гэх үнэт зүйл зүгээр л танилцуулах төдий рүү аажмаар шилжиж байгаа нь харамсалтай. Би өөрөө ийм болохоор хэн нэгэн айлын сайхан хүүгийн удам сударт халдаж зүрхлэхгүй юм. Энэ бүх нуршсан бичлэгийн эцэст эр хүнийг ойлгодог, зөв харилцаж чаддаг болохын тулд яах хэрэгтэй вэ? надад харамгүй зөвөлгөө өгч туслаач.

Цаг хугацааг нэгэнт эргүүлж чадахгүй болохоор ядаж л хэзээ нэгэн цагт сайн хүнтэй учирна гэж найдаад өөрийгөө л бэлдэж, энэ үүрдийн дутагдалтай талаа хайр халамжаар нөхөхөд суралцъя гэж бодох юм. Зүрхний минь хамгийн хөндүүр сэдвийг бүү гоочлоорой гэж хүсье. Баярлалаа.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Эцгийн хайрыг мэдэрмээр байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.