Эрчүүдэд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

1316397758814_1Бүсгүй хүн, эр хүний хүч чадалтайг нь мэдэрсэн бол илүү ухаалаг байхыг хичээдэг бол, эр хүн эмэгтэй хүний сээтэгнүүр занг нь мэдрэх тусмаа илүү дотно байхыг оролддог ажээ.

Ихэнх эмэгтэйчүүд гадаад үзэмжиндээ илүү анхаарал тавьж санаа зовдог. Харин зан ааш, биеэ авч яваа байдалдаа тэр бүр анхаарал тавьдаггүй. Энэ нь бүсгүйчүүдийн маань хамгийн том алдаа юм.

- Нүдний өнгө,
- Үсний урт богино,
- Нүүрний хэлбэр

Эдгээр нь ямар байх нь эрчүүдэд тийм ч сонин биш байдаг гэнэ. Харин эмэгтэй хүний нүд цог жавхаатай гэрэлтэж, хацар нь нүүр дүүрэн инээмсэглэлтэй байвал эрчүүдийн анхаарлыг татаж, өөрийн эрхгүй шохоорхлыг нь төрүүлдэг байна. Мөн,

- Зурсан юм шиг сайхан төрхтэй хирнээ,
- Уйтгартай төрхтэй,
- Гунигтай харцтай,
- Нүднийх нь харц нь өшөө хорслоор дүүрсэн… эмэгтэйчүүд нь ямар ч эр хүнийг айлгаж зайлан одоход хүргэдэг аж. Ер нь эрчүүдэд ямар эмэгтэй хүн таалагддаг бол? Эрчүүдэд таалагдахын тулд хүүхнүүд:

- Ухаалаг,
- Төлөв даруу,
- Эрэгтэй хүнийг ойлгодог,
- Ээж шиг нь хайрлаж халамжилдаг,
- Илүү дутуу зангүй,
- Элдэв маяг, сээтэгнүүр зангүй,
- Хэт их гоёж гооддоггүй,
- Хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаг,
- Мэдлэг боловсролтой,
- Элдэв хов жив явган яриа ярьдаггүй,
- Эд мөнгөний шуналгүй,
- Ар гэр, үр хүүхдээ сайн авч явдаг,
- Өөрт нь үнэнч байж чаддаг,
- Архи дарс уух болон тамхи татдаггүй,
- Үргэлж яншиж үглээд байдаггүй,
- Аав ээжийг нь хайрлаж хүндэлдэг,
- Бусдын өмнө өөрийг нь эвгүй байдалд оруулдаггүй,
- Хэт их хардаж сэрддэггүй,
- Элдэв янзын худал үнэн юм ярьж өөрийг нь зовоодоггүй. Ийм л байх хэрэгтэй гэнэ шүү.


Эрчүүдэд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.