Үрчлээ үүсгэх 9 муу зуршлаас татгалзъя

74aeffc725b08eabfb59c12152960f14

Хэрэв та үрчлээтэх нь  биднээс огтхон ч хамааралгүй, нас ахиж явааг илтгэх хэмжүүр гэж үзэж байгаа бол та эндүүрч байна. Харин ч та үрчлээтэхээс урьдчилан сэргийлж, хөгшрөлттэй тэмцэх бүрэн боломжтой. Нас бол зүгээр л тоо, та хэдэн настай байсан ч арьс, гоо үзэсгэлэнгээ залуугийнх шиг нь сайхан хэвээр авч үлдэх бүрэн боломжтой.

Дараах амьдралын буруу зуршлуудаас болж таны арьс эрт хөгширч, үрчлээтэж эхэлдэг бөгөөд нэн даруй арга хэмжээ аван зохих түвшинд баримталбал хожмын өдөр өөртөө баярлана гэдэгт итгэлтэй байна.

 

 

Тамхи

LovelySkin.com-н үүсгэн байгуулагч, арьс, гоо заслын доктор Джоэл Шлезингерийн баталж буйгаар тамхи татах нь арьс үрчлээтэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг болохыг олон удаагийн судалгаагаараа нотолжээ. Тамхи дотор эрхтнүүдийг хордуулахаас гадна таны арьсыг сүйтгэж байдаг.

Буруу хооллолт

Хэрэв та арьсаа эрүүл, залуу байлгахыг хүсч байвал зөв хооллож буй эсэхдээ нэг анхаараад үзээрэй.  Хэт их чихэрлэг хүнс хэрэглэснээр хүний жин нэмэгдэхээс гадна хөгшрөлт хурдан явагддаг. TULA-н үүсгэн байгуулагч, эрүүл хооллолтыг дэмжигч, дотрын эмч, доктор Рошини Раджапакса “Хэт их чихэрлэг зүйлс нь таны арьсан дах уургийн хэмжээг багасгаж, хатаадаг. Ингэснээр арьсны уян хатан байдал алдагдаж, хавагнаж, хэлбэр дүрсээ алдахад хүрдэг. Мөн их хэмжээний чихэр, нүүрс ус нь цусан дахнь инсулины хэмжээг нэмэгдүүлснээр арьсыг цочроож улмаар үрчлээ үүсэхэд хүргэдэг” гэжээ.

Иймд чихэр, нүүрс усны хэрэглээгээ багасгаснаар арьс тань танд талархах болно.

Согтууруулах ундаа

Арьс, гоо заслын доктор Жеймс С.Маротта спиртийн төрлийн ундаа нь арьсыг хатааж, хуурайшуулдгийг анхааруулжээ. Тийм ч учраас архи уусны маргааш хүний нүүр зэвхийрч, өнгөө алдаж улмаар шингэний дутагдлаас болж үрчлээтдэг. Мөн Маротта архи, согтууруулах ундаа нь витамин А буюу арьсыг нөхөн сэргээж, өнгөлөг болгодог антиоксидант, коллагений хэмжээг бууруулах хор нөлөөтэйг сануулсан байна.

Бохь

Бохь нь амны орчим олон жижиг үрчлээс бий болох урьдач нөхцөл болдог. Мөн амны хэлбэрийг алдагдуулдаг тул арьсаа үрчлээтэхээс сэргийлэхийн тулд энэ муу зуршлаа даруй хаях эсвэл давтамжаа эрс бууруулах нь зүйтэй.

Будгаа арилгалгүй унтах

 Та будгаа арилгалгүй унтдаг бол яагаад ингэж их үрчлээтсэн болохоо гайхах хэрэггүй.       Будаг нь таны арьсны нүх сүвийг тагласнаар арьс амьсгалж чадахгүйд хүрч, улмаар арьсан дахь коллагений хэмжээ буурч, уян хатан чанараа алддаг.  Ингэснээр хөгшрөлт хурдан явагдаж, арьс үрчлээтэж эхэлдэг. Тиймээс унтахынхаа өмнө арьсаа цэвэрлэж, чийгшүүлэх нь зүйтэй.

Батгаа шахах

Батгаа шахах гэж яарах хэрэггүй. Зориулалтын батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл өөрөөр нь эдгээх нь илүү үр дүнтэй. Та батгаа шахах болгондоо арьсаа улам цочроож,гэмтээхээс гадна сорви, үрчлээс үүсгэдэг.

 

Нүүрээ буруу будаж арьсаа сунгах

Нүүрээ зөв будаж дадаагүйгээс арьсаа үрчлээтүүлэх нь элбэг тохиолддог. Нүүр будагч Донна Келли “Та нүүрээ будах үедээ бусад хүмүүс таныг хэрхэн харах бол гэж бодож духаа үрчийлгэлгүй, амаа том ангайлгүй будах хэрэгтэй.  Мөн  нүдний харандаагаараа нүдээ хэт дарж будах хэрэггүй       гэжээ”.

Нарнаас хамгаалах бүтээдэгдэхүүн

Хэдхэн минут ч байсан нарнаас хамгаалахгүй л бол арьсны тань коллагений хэмжээ буурч, үрчлээтэхэд хүрдэг. Арьс арчлах дүрэм-н зохиолч, Нью-Йоркийн арьс судлалын доктор Дебра Жалимэн хэлэхдээ “та  нарлаг, бүрхэг аль нь ч байсан заавал нарны хамгаалалт хэрэглэх хэрэгтэй.       Ингэхдээ SPF 30, цайрын исэл эсвэл титаны диоксид агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой” гэж зөвлөжээ.

Буруу унтах

 Хэрэв та доош харж унтдаг бол дэрнийхээ хуниасийн дагуу үрчлээтэх болно.       Жалимэн “ Танд зөвлөхөд үрчлээтэхээс сэргийлэхийн тулд атласан материалтай дэрний уут хэрэглэх аль эсвэл дээш харж унтаж сурах хэрэгтэй” гэжээ.


Үрчлээ үүсгэх 9 муу зуршлаас татгалзъя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.