Секс ба нөхөрлөл

tumblr_mqdzygRemH1rsqn0qo1_500Ер нь хүн өөрийнхөө тухай хүрээлэн буй хүмүүсийнхээ хэлж ярьсан зүйл дээр үндэслэн дүгнэдэг шүү дээ. Тэр дундаа эмэгтэй хүн хэр зэрэг дур булаам өөртөө сайхан харагдаж, түүнийгээ мэдэрч чадаж байна тэр чинээгээрээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өндөр байдаг ажээ. Өөрөөр хэлбэл гадаад хүчин зүйлстэй шууд холбоотой гэнэ.

- Эр хүнд сээтэн хаяж улмаар сүүлчийн шуурга мэт секс хийх нь хариугаа авах шалгарсан арга хэмээн үздэг бүсгүйчүүд бий. Гэхдээ зөвхөн партнёроосоо салснаас болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь эрс буурсан үед л уг аргыг хэрэгжүүлдэг бололтой. Харин сексологичид үүнийг “иймэрхүү аргаар өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ тэмцэлдэж, нөхцөл байдлаас хурдан салж чадна гэсэн үг биш” хэмээн үзсэн байдаг.

- Секс ба найз гэдэг маш том сэдэв юм. Гэхдээ зүгээр сайн найзуудын хооронд сексийн харьцаа үүсэх явдал нь гол төлөв санамсаргүй тохиолдол байдаг аж. Иймд дур татагдах зүйлд орохгүйн тулд найз болон дотно харьцаагаа ялгаж салгаж чаддаг байх нь чухал.

- Эрэгтэй эмэгтэй хоёр хүний нөхөрлөл үнэн хэрэг дээрээ хийсвэр зүйлээс хол байдаг. Харилцааны тодорхой үед эр эм хоёр бие бие руугаа тэмүүлэх нь бүтэшгүй хоосон санаа биш юм. Ухамсарлах, ухамсарлахгүй нь гол биш зүгээр л дотроо эргэлзээгээ зогсоодог. Харин сексийн харьцаанд орсныхоо дараагаар бүх зүйл үгүй болж шинээр гайхалтай сайхан хосууд болцгоодог. Дотно харьцаа үүсгэх нь эр эм хоёрын харьцааг илүү гүнзгий болгож, бие биенээсээ ичих, биеэ барих, эргэлзэх зүйлгүй болж, нэг хүн болсон мэт чөлөөтэй амьсгалдаг.

- Хосууд сексийн харьцаанд орсноор ямар нэгэн дотоод зөрчилдөөнийг шийдэхэд дөхөм байдаг ажээ. Гэвч тухайн үед зөвтгөшгүй хүлээлтийн том аюул ирж ч мэдэх гэнэ.


Секс ба нөхөрлөл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.