Жагсаал цуглаан хийж, сайн муугаар олонтаа хэлүүлэн байж дээшээ гарч ирсэн Уянга хатагтай өдгөө УИХ-ын гишүүний суудал залраад буй. Саяхан 40 насны босгыг алхсан тэрээр цагтаа сэтгүүлч Г.Уянга Н.Энхбаярыг хамгийн их муулж, АНУ-д хаустай гэх мэтээр бичиж, улмаар шүүхдэлцэж байсан эрэмгий бүсгүй. Харин ойрын үед гишүүн маань нэгэн шинэхэн хоббитой болоод байгаа бололтой. Сошиал ертөнцийн идэвхитэй хэрэглэгч тэрээр өөрийгөө сонжиж улмаар ирээдүйгээ хардаг болжээ. Гишүүн маань QUIZ программыг ашиглан өөрийгөө ямар хүүхэлдэйн баатартай адил болохоо төдийгүй ирээдүйд хэд наслах, бүр тэр бумтан болно гэдгээ мэдэж авчээ. Юутай ч амны билгээс ашдын билиг гэгчээр эрхэм гишүүн маань өөрийн шударга хүч хөдөлмөрөөрөө тэр бумтан болоорой гэж ерөөе.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN