Хошин урлагийнхан дундаа хамгийн баянд тооцогддог жүжигчин Ундармаа үргэлж үнэтэй, чамин зүйлсээр гангарч бусдаас илүү өвөрмөц харагддаг нэгэн. Тэрээр өнгөрсөн “Хошин урлагийн их наадам”-ын үеэр хөлийнхөө үзүүрээс, толгойныхоо оройг хүртэл “Escada”-гаар гоёсон нь олон хүний анхаарлыг түүн дээр тусгасан. Тэрээр энэ үдэш мөн л бусдаас хамгийн өвөрмөц харагдаж байсан бөгөөд түүний гоёлын үнийг сонирхосон хүмүүс цөөнгүй. Учир нь тэрээр “Escada” брэндийн 2012 оны шинэхэн загваруудаар гоёсон нь ийнхүү эд мэддэг нэгний нүдийг хужирлав бололтой. Тэгвэл та бүхэнд түүний энэ үдшийн гоёл ямар үнэтэй болохыг сонирхуулъя.
Түүний өмссөн цув 1.400 долларын үнэтэй бөгөөд энэ оны нэлээд байгаа загвар аж. Харин цүнх нь 655 доллар, нүдний шил нь 430 доллар, гутал нь 960 доллар гэнэ. Мөн түүний дотуур өмссөн хослол нь ч “Escada” бөгөөд энэ нв 680 долларын үнэтэй. Ингээд түүний бүх гоёл нийлээд 4125 доллар болж байгаа юм. Үүнээс гадна түүний үс засалт, нүүр будаг, маникюр гээд зөвхөн энэ үдэшд зориулж нэлээд их мөнгө “цацсан” бололтой.
factnews.mn