Уламжлалт эмчилгээний жор Нобелийн шагнал хүртэв

nobel

Энэ долоо хоногт Нобелийн 114 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Стокгольм, хотод зохион байгуулагдаж, 2015 оны Нобелийн шагналтуудыг тодруулж эхэллээ.

Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Хятадын эрдэмтэн Юю Ту, Ирландын эрдэмтэн Уильям Кемпбелл, Япон эрдэмтэн Сатоши Омура нар хуваан хүртэхээр боллоо.

Шимэгч судлаач Уильям Кемпбелл, микробиологч Сатоши Омура нар шимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчний эсрэг эм бүтээсэн байна. Харин 84 настай Хятадын эрдэмтэн Юю Ту хумхаа өвчний эсрэг ардын уламжлалт эмчилгээний жор гарган авснаараа шагналын талыг хүртэхээр болжээ.

Тэрээр 1969 онд Хятадын цэргийн төсөл дээр ажиллаж байхдаа хумхаа өвчний эсрэг эмчилгээг нээж байсан аж. Жилд 500 мянган хүний амь насыг авч оддог хумхаа өвчний эсрэг эм бүтээсэн Юю Ту анагаах ухааны салбараас Нобелийн шагнал хүртсэн анхны хятад хүн болж байна.


Уламжлалт эмчилгээний жор Нобелийн шагнал хүртэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.