Нохойн хошуу хүүхдийн ханиадад тустай

нохойн хошуу

Хүүхдийн ханиадыг эмчлэх амттай хэрнээ ашигтай 2 жор санал болгож байна.

Нохойн хошуутай цай
Нохойн хошуу жимс бол дархлаа сайжруулах үйлчилгээтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Энэ жимстэй цайнд хоногт шаардагдах С витамины тун агуулагддаг, иймээс ханиад томуутай үед хүүхдэд нэн тустай.

Хатаасан нохойн хошуунаас 1 хоолны халбагыг авч дээр нь аяга ус нэмнэ. Одоо 1-2 цайны халбага элсэн чихэр хийж таглан, 10 минут буцалгаарай. Таглаатай хэвээр нь 1-2 цаг байлгаад шүүж авна. Энэ ундыг цай шиг өдрийн турш хүүхэддээ уулгаарай.

Луувангийн салаат
Шинэхэн лууванг үрүүл дээр үрж, дээр нь зөгийн бал нэмнэ. Лууван ба зөгийн балны харьцаа 2:1 байх ёстой. Ийм салаат витаминлаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Түүнээс гадна ангинтай үед хоолойн өвдөлтийг намдааж, миндалины цагаан өнгөрийг арилгадаг. Хүсвэл дээр нь жаахан самар, хатаасан жимс нэмбэл өег цатгалан байх болно.

www.mnews.mn

 


Нохойн хошуу хүүхдийн ханиадад тустай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.