Дуучин Рианна “Vanity Fair” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэж, сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын үеэр “Би гэрлэхгүй. Хэзээ ч нөхөрт гарахгүй” гэсэн байна. Сурвалжлагч түүнээс нөхөрт гарахаас айж буй шалтгаанаа тайлбарлахыг хүсэхэд тэрбээр “Би айгаагүй. Зүгээр л нөхөрт гарах сонирхол алга. Энэ бол хэдэн жилийн дараа эсвэл маргааш өөрчлөгдөж болох л юм. Гэхдээ ганцаараа байх нь надад гайхалтай санагдаж байна. Миний мэдэх хосууд салцгаасан. Энэ бүхэн надад хүндээр туссан” гэж хариулсан байна.