Найз бүсгүйнх нь сүнстэй хүүхэлдэйнүүд залуу руу дайрчээ

1252351633201510081716

Алабамагийн оршин суугч Ашли Николь Файн нь өөрийн найз залуу Филипп Бастонтой цуг амьдардаг.

Гэвч Филипп түүнд цуглуулдаг хүүхэлдэйнүүдээ хая гэж хэлдэг аж. Шөнийн цагаар  хүүхэлдэйнүүд Филипп рүү дайрдаг…

Учир нь Ашлигийн хүүхэлдэйнүүдэд сүнс шүглэжээ.

Ашли найман настайгаасаа эхлээд хүүхэлдэй цуглуулж эхэлсэн бөгөөд түүний анхны хүүхэлдэй Виолет гэж нэрлэх бөгөөд бүсгүйн хэлснээр 1500 оны үед амьдарч байсан Ангие хэмээх бяцхан охины сүнс шүглэсэн аж.

Тухайн охины гэр бүл хэрхэн алуурчдад алуулж буй тухай тэрбээр анх зүүдэндээ харсан бөгөөд нэгэн газраас хүүхэлдэй оллоо гэж зүүдэлснийхээ дараахан нь яг тухайн газраас одоогийн Виолетийг олсон гэдэг.

Бүсгүй өөрийн цуглуулганд байдаг хүүхэлдэйнүүдэд юунаас ч илүү хайртай бөгөөд тэдэнтэй оюун санаагаараа холбогддог тухай ярьсан юм.

Найз залуу руу нь дайрсан хоёр хүүхэлдэйг Мирабелла, Седа гэж нэрлэдэг аж.

Тухайн  хүүхэлдэйнүүдэд найз залуучуудаа алсан бүсгүйчүүдийн сүнс шингэсэн учир бүх эрчүүдийг үзэн ядах болсон байна.

Хамгийн сонирхолтой нь Филипп Бастон Ашлигаас намайг сонгох уу, хүүхэлдэйнүүдээ сонгох уу гэсэн сонголтыг тавихад эргэлзэх зүйлгүй сүнстэй хүүхэлдэйгээ сонгоно хэмээдэг байна.

Мөн тэрбээр хүүхэлдэй бүр өөрийн гэсэн ашш араншинтай бөгөөд эмгэнэль хувь тавилантай тухай дурдсан байдаг.

 

И.АВГУСТА

PHOTONEWS.MN


Найз бүсгүйнх нь сүнстэй хүүхэлдэйнүүд залуу руу дайрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.