Орц:
Дүпү 1 ш, Шанцай З00 гр, хар мөөг 400 гр, улаан чинжүү 1 ш, амтлагч 20 гр, ургамлын тос 50 гр, мөөгний үсү 10 гр.
Хийх арга:
Шанцайгаа угааж цэвэрлэн 30 см орчим урттай хэрчинэ. Дүпү болон дэвтээсэн хар мөөгөө хэрчинэ. Амтат чинжүүг мөн нарийн хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавганд 50 гр тос хийж халаасны дараа чинжүү, шанцай, хар мөөгөө хийж хуурна. Дээрээс нь 50 гр ус, амтлагчаа хийж буцалгана. Дараа нь хэрчсэн дүпүгээ хийж жигнэх байдлаар бэлэн болгоно.