Орчин үеийн бидэнд барби хүүхэлдэйгээр тоглож өсөөгүй хүүхэд гэж огт байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Зарим нь хийсвэр ертөнцдөө хэт итгэн барби хүүхэлдэй шигээ болохыг хүсдэг болж. Үүний хамгийн тод нэгэн жишээ бол Оросын төдийгүй дэлхий дахины интернэтийн од болоод байгаа 27 настай Валерия Лукянова юм.
Валерия Лукянова нь турьхан жижигхэн биетэй , шаргал үстэй, оюу ногоон нүдтэй. Түүнчлэн нарийн бэлхүүс, том хөх байгаа байдал нь яг л амьд барби мэт. Интернэт хэрэглэгчдийн зарим нь түүнийг барби гэж эргэлзэх нь олонтаа. Тиймээс Валерия саяхан “YouTube” сайтад өөрийгөө хэрхэн хүүхэлдэй шиг болгож буйг харуулсан видеог оруулсан байна.
Бид та бүхэнд өмнөх дугаартаа түүний зургуудыг нийтлэж байсан билээ. Энэ удаад Валерия Лукяновагийн тачаангуй зургуудаас нийтлэж байна.
Эх сурвалж: www.miss.mn /Ж.Цацрал/
www.miss.mn