Сүүлийн 10 гаруй жилд тансаг зэрэглэлийн загварын брэндүүд хүчээ авч, хамгийн их ашиг орлого олдог бизнесийн нэг болсон. Тэгвэл “BusinessInsider” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, шилдэг 10 брэндийг тодруулсан байна. Зах зээлийн нийт үнэлгээгээр дэлхийд “Louis Vuitton” тэргүүлжээ. Тус брэндийн нийт үнэлгээ 22.55 тэрбум ам.долларт хүрсэн байна. Сонирхуулахад, эдгээр 10 брэндийн нийт үнэлгээ 121.74 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж.