Түрүү булчирхай бэлгийн чадварт нөлөөлөхгүйг анагаах ухаан баталчихсан

ceai_potenta_0Эрчүүдийн бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг өвчлөлийн талаар “Гарьдманлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмидтэй ярилцлаа.

-Эрэгтэйчүүдийн өвчлөлийн чиглэлээр танай эмнэлэг бараг дангаараа ажилладаг байх. Сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдож буй эмгэгийн талаар ярихгүй юу?
-Эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах хандлага арай өөр байдаг. Нөхөн үржихүйн асуудал, шээс хаагдалт, бэлгийн ажиллагааны өөрчлөлт, төмсөгний хавдар, бэлгийн замын ургацгууд зэрэг онцлох өвчлөлүүдээр ханддаг юм. Сүүлийн үед эрчүүд дотоод энергийн алдагдалд орсноос манайд хандах нь ихэссэн. Энэ нь бухимдал, нойргүйдэл, бэлгийн амьдралын тааламжгүй байдал зэргээс үүсэлтэй юм. Айл гэрийн ачааг үүрч, үргэлжид ямар нэг зүйлд санаа зовох нь хүний биеийн энергийг алдагдуулдаг гэдгийг анагаах ухаан нотолсон. Эрчүүд гэрийнхээ эдийн засаг, ажил гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас их дарамтанд амьдардаг. Эмэгтэйчүүд ийм байдалд орохоороо ээждээ, найздаа яриад эсвэл нөхөртөө уурлаад бухимдлаа тайлчихдаг бол эрчүүд тийм биш. Асуудлыг үргэлж дотроо хадгалж явсаар дотоод энергиэ алдахдаа эмэгтэйчүүдээс илүү байдаг. Эхнэрийнхээ хатуу үгэнд сэтгэл санаа нь амархан хямардаг. Үүнээс болж архиар бухимдлаа тайлах гэж оролддог. Энэ бүхний эхний шинж нь хэт ядрах, нойргүйдэх, бэлгийн харьцааны өөрчлөлттэй болох зэргээр илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл махан бие туйлдахаас илүү хүний дотоод энерги алдагдаж байна гэсэн үг.

-Эрчүүд ийм тохиолдолд тэр болгон эмнэлэгт ханддаггүй нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, тийм үү?
-Хамгийн түрүүнд бухимдлаа тайлж сурах хэрэгтэй. Ямар нэг юманд битгий санаа зов. Хүүхдээ машинтай гаргачихаад араас нь мөргөлдчих вий гээд санаа зовоод суучихна. Түүний оронд өөр юм бодож ухамсраа цэвэрлэ. Эзгүй газар очоод хашгирсан ч сайхан болдог. Бухимдлаа тайлвал эрчүүд жавхаалаг, сэтгэн бодохдоо хурдан байдаг юм. Элдэв дарамтад байгаа хүмүүс үг нь удаан, секундэд гарах авиа нь цөөхөн. Юм асуухад бодож байгаад хариулдаг. Анхны үзлэгээр л ийм хүмүүс илэрхий байдаг юм. Тэд олон жилийн хуримтлалыг бий болгосон гэсэн үг л дээ. Наад зах нь жолооны ард өөртэйгээ хэрүүл хийх хэрэггүй. Аливаа үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах ёстой юм. Анагаах ухаан материаллаг зүйлсийг судалж дуусаад хүний дотоод энерги, гэрлэн бүрхүүл, сүнсэн биед анхаарал хандуулж эхлээд байна. Тиймээс өөрийн дотоод энергийг хайрлаж амьдрах учиртай юм.

-Эрчүүдэд бэлгийн сулрал гэж том асуудал байдаг?
-Дэлхий даяарх хотжилт, шуугиан, шугам сүлжээ гээд хүний гэрлэн бүрхүүл, дотоод энергийг гэмтээдэг олон хүчин зүйл бий болсон. Манай оронд төдийгүй дэлхий дахинд бэлгийн сулралтай эр хүн олон байна. 60 гараад бэлгийн амьдрал суларч эхэлдэг бол одоо энэ нас 40 боллоо. Гэхдээ анагаах ухаан эр хүний хөвчрөлтийн үйл ажиллагааг идэвхжүүлэх маш сайн бэлдмэлүүдийг гаргачихсан. Өөрөөр хэлбэл бэлгийн сулралд санаа зовохоо больсон шүү дээ. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагавал одоогийнхоосоо ч илүү ажиллах чадвартай болно. Хэрэв эрхтэн нь тасраад уначихаагүй л бол бэлгийн амьдрал доголдохоос зовох хэрэггүй. Хоёр төмсөг нь ширгэх зэрэг онцгой хэдэн шалтгаанаас бусдаар эрүүлжих боломжтой. Харин эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт, дур тавьдаггүй байдлыг хэрхэн эмчлэхийг анагаах ухаан шийдэж чадахгүй байгаа юм.

-Бугын чив, зүүлт гээд эрчүүдийн чадварыг сайжруулдаг гэх тодотголтой олон эм, бэлдмэл зарах болсон. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Залуу хүний биеийн онцлог нь хурдан хугацаанд дур ханах. Гэтэл үүнийгээ эмгэг гэж үзээд аль нэг эмийн сангаас дураараа эм авчихдаг. Энэ нь эрүүл байсан биеийн тогтолцоог гэмтээх аюултай юм. Нэг ширхэгийг нь 25 мянган төгрөгөөр зардаг Германы эмийг эрчүүд хэрэглэх болжээ. Энэ эм эрүүл эрхтнийг эмгэгтэй болгох магадлалтай. Харин эмчийн заавраар эмчилгээ хийвэл яах ч үгүй. Бэлгийн үйл ажиллагаагаа эрүүл, өвчтэйн алиныг нь мэдэхгүй байж элдэв юм хэрэглэж болохгүй. Сэтгэл санааны дарамтаас болж дур тавилт хурдан, бэлэг эрхтэн хөвчрөхөө больсон бол эмчид очоод таван минут ярилцахад зүгээр болох тохиолдол ч байдаг.

-Үргүйдлийг манайд ямар төвшинд эмчилж байна?
-Манай улсад эрчүүд, эмэгтэйчүүдийн үргүйдэл 50, 50 хувьтай байгаа. Хэрэв төрөлхийн буюу үр хөврөлийн явцад үүссэн эмгэгээс болж үргүйдсэн бол эмчлэгдэхгүй. Энэ асуудлыг шийдэж чадаагүй. Ямар нэг бэлгийн замын өвчин аваад, түүнийгээ сайн эмчлээгүйгээс үргүйдэлд хүрсэн бол эмчлэх боломжтой. Үүнийг хоёрдогч үргүйдэл гэж нэрлэдэг юм.

-Шээс хаагдах буюу түрүү булчирхайн үрэвсэл юунаас үүдэлтэй вэ. Үүнээс болж бэлгийн харьцаанд асуудал гардаг гэсэн яриа байдаг?
-Түрүү булчирхай эрэгтэй хүний шээсний сүвийг наймын тоо хэлбэрээр ороосон байдаг юм. Шээснийх нь сүв шүдэнзний мод шиг нарийхан. Тиймээс ороосон булчирхай нь үрэвсэж, томрохоор сүвийг шахаж, шээс хаагдана гэсэн үг. Олон учир шалтгаантай. Хөгшин хүмүүст илүү тохиолддог. Залууст ч тохиолдож болно. Үүнийг сүвээр нь дуран оруулж, амархан эмчилдэг болсон. Өөрөөр хэлбэл айх аюулгүй гэсэн үг. Харин түрүү булчирхай бэлгийн ажиллагаанд нөлөөлдөг гэсэн буруу ойлголтыг олон зуун жил ярьсаар ирсэн. Тиймдээ ч зарим эмч, мэргэжилтнүүд бэлгийн сулралтай гээд очингуут “Өө, түрүү булчирхайгаа шаруул, иллэг, тариа хийлгэ” гэдэг. Энэ бол хоцрогдсон ойлголт. Өндөр хөгжилтэй оронд хэсэг оюутныг туршилтад оруулж, түрүү булчирхайг нь авсан. Тэгэхэд бэлгийн амьдрал нь хэвийн үргэлжилсэн. Түрүү булчирхай бэлгийн чадварт нөлөөлдөггүй гэсэн шинэ нотолгоо гарч ирсэн юм. Энэ ярилцлагыг уншиж байгаа эрэгтэйчүүд түрүү булчирхай бэлгийн үйл ажиллагаанд ямар ч хамаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Та эрэгтэйчүүдийн хавдарын талаар хэлсэн. Бид эмэгтэйчүүдийг хавдарт илүү өртөмтгий гэж ойлгодог?
-Ховор тохиолдолд төмсөг, түрүү булчирхай, арьсны хорт хавдрууд үүсдэг. Миний ажилласан 20 жилийн хугацаанд 20 орчим хүн өвдсөн. Эрчүүдийн дунд элэгний хавдар их байна. Багадаа шарласны улмаас суурь эмгэг үүсдэг. Үүнийгээ мэдэхгүй архи ууснаас вирүсийг нь идэвхжүүлж, хавдар үүсч байгаа юм. Бид нэг нэгэндээ архи битгий уу гэж уриалах хэрэгтэй байна. Тэгвэл элэгний хавдраар үхэх хүн олдохгүй шүү дээ. 20-30 жил, тэр байтугай насан туршдаа элэгний вирүстэй явсан ч яах ч үгүй.

-Архи гэснээс түүнийг дагасан хэрэглээ бий болжээ. Тухайлбал, эмийн сангуудаар шар тайлах эмүүдийг зарах боллоо. Тэдгээрийг хэрэглэх нь хэр оновчтой вэ?
-Архиар л шараа тайлахгүй бол бусад нь асуудалгүй. Цусанд үүссэн хорт бодисыг саармагжуулж, мэдрэлийн зовиурыг багасгадаг юм. Харин архиар тайлах л хамгийн аюултай. Энергийн эмчилгээ бас их сайн. Арван минут хийлгэхэд хордлого тайлагддаг. Одоо бүх аймаг, сум, дүүрэгт хувийн эмнэлгүүдэд энэ эмчилгээг хийдэг болсон.

-Эрэгтэй хүүхдүүдийн талаар асуух юм байна. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн бэлэг эрхтэнд жижиг мэс засал хийх болжээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Америкийн эрдэмтэд эр бэлэг эрхтний урд хэсэгт байх шамардаг арьс заавал байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг судалж хариултыг нь олсон. Тэр арьсны дор эмэгтэйчүүдийн үтрээг 50 хувиар үрэвсүүлдэг нян хуримтлагддаг. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч бодис байдгийг илрүүлсэн. Тиймээс шинээр мэндэлсэн хүүхдийн шамардаг арьсыг авах уу гэж эцэг, эхээс нь албан ёсоор асуудаг. Хэрэв зөвшөөрвөл шууд авчихна. Соёлтой орнуудад төр засаг нь мөнгө батлаад, хүмүүсээ хайж олж арьсыг нь авдаг болсон. Манай улсад ч таван наснаас дээш хөвгүүдэд ийм жижиг мэс заслыг хийдэг болсон. Энэ айх зүйл огт биш. Ямар нэг хүндрэл гарахгүй. Урьдчилан сэргийлэх хагалгаа гэж ойлгож болно. Мөн шээс нь гарахгүй, наалдацтай болсон хүүхдүүдэд хийж байгаа.

-Насанд хүрсэн эр хүн бас авахуулж болох уу?
-Таваас дээш бүх насны хүмүүс авахуулж болно.

-Танд эрчүүдэд хандаж хэлэх өөр ямар зөвлөгөө байна?
-Залуус анх удаа бэлгийн харьцаанд орохдоо мэдлэггүйгээс болж эвгүй байдалд ордог. Мөн хамгаалалтгүй болон бэлгэвч нь цоорсон үед хавьтлын дараа эм уух ёстойг мэддэггүй. Хэрэв ийм тохиолдол гарсан бол бэлгийн замын халдварт өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхээс нь өмнө эмчид хандаж эм уух ёстой. Үүнээс ичиж, зовох хэрэггүй. Мөн сэтгэл санаагаар өөдрөг байж, хэн нэгний муу үгийг онигоо болгоод гаргачихаж байгаарай. Эдийн засгаа бодохоос илүүтэй таны эрүүл мэнд хамгаас чухал. Одоо л амьдрал жигдэрлээ, биеэ үзүүлье гэтэл оройтсон байх нь бий.


Түрүү булчирхай бэлгийн чадварт нөлөөлөхгүйг анагаах ухаан баталчихсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex