Цэвэрхэн, гоё толигор арьстай болгох маск

gesund-essen-hautpflege-schöne-haut-tipps-aus-japan

Hүүрний арьсаа маш гоё, цэвэрхэн, толигор болгохын тулд энэ маскийг тавьж үзээрэй. Желатин, идэвхжүүлсэн нүүрстэй маск таны арьсыг маш гүн цэвэрлэнэ.

- идэвхжүүлсэн нүүрс 0,5 ширхэг (нэг ширхэг эмийг таллана)
- желатин 0,5 цайны халбага
- бүлээн ус 1 цайны халбага (усыг сүүгээр орлуулж болно)

Идэвхжүүлсэн нүүрстэй эмийг сайн нухна, цайны халбагаар нухахад хангалттай. Дээр нь нунтаг желатин нэмж хутгана. Дараа нь ус буюу сүүгийн аль нэгийг нэмж маш сайн холих хэрэгтэй. Ингээд бичил долгионы зууханд 10-15 секунд орчим хийнэ.

Одоо энэ маскаа маш нимгэнээр эрүү, хамар, дух, мөн хүсвэл хацартаа түрхэх хэрэгтэй. 10 секундын дараа дахиж энэ холимгоос түрхэнэ. Дахин 10 секунд хүлээсний дараагийн давхаргыг түрхэх зэргээр үргэлжлүүл. Маск хичнээн зузаан байна хуулан авахад төчнөөн амархан байх болно.

Маск сайн хаттал хүлээх ёстой, энэ нь 20 минут орчим болох байх. Шар үсний сүвээ нарийсгахын тулд тоник түрхэж, нүүрэндээ дуртай тосоо түрхээрэй.

125633877_maskaprotivchernyhtocheksaktivirovannymuglem_1

125633948_t8YWI5b9pRL1kRpmoF9gQ


Цэвэрхэн, гоё толигор арьстай болгох маск
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.