Гар утас таны уураг тархийг өөрчилдөг

LOOK8_7Та гар утсаар удаан ярих дуртай юу? Тэгвэл энэ бүхнийг таны уураг тархи эсэргүүцдэг гэвэл та итгэх үү?

Гар утас хортой гэсэн яриа гар утас бий болсон цагаас л эхтэй юм. Гэхдээ өдийг хүртэл нотлох баримт олдоогүй л байлаа. Харин саяхнаас Америкийн эрдэмтэд ийм нотолгоог гаргаж ирсэн бөгөөд нэг цагаас илүү утсаар ярих юм бол уураг тархинд өөрчлөлт гарч эхэлдгийг тогтоожээ.

Судалгааны ажилд 47 хүн оролцсон ба хоёр чихэнд нь ажиллагаатай гар утас залгаж өгсөн байна. 50 минут тутамд эрдэмтэд тархины бичлэг хийж глюкозын идэвхжилтийг хэмжжээ. Судалгааны явцад цахилгаан соронзон туяа нь тархин дахь бодисын солилцоо 7 хувиар өсгөдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Гэтэл глюкоз ийм зохиомол аргаар өсөх нь эрүүл саруул эд эсэд сөргөөр нөлөөлж хавдар үүсгэх боломжийг бүрдүүлдэг юм байна. Тиймээс л гар утсаар аль болох бага ярьж байхыг эрдэмтэд зөвлөж байна.


Гар утас таны уураг тархийг өөрчилдөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.