Манай охид, бүсгүйчүүдийн үзэх дуртай “Америкийн топ модель” хэмээх домогт шоугаа хаахаар шийдсэн гэж тус шоуг санаачлагч, хөтлөгч Тайра Бэнкс мэдэгдлээ.
Энэ шоу бүхэл бүтэн 22 улирлын турш эфирт цацагдсаны эцэст ийнхүү хаагдахаар болжээ.
Тайра Бэнкс “Цаг нь ирлээ гэж би бодож байна. Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголтыг бид хэрхэн тэлснийг манай үнэнч фанатууд мэднэ. Яаж зөв өнцөг, өнгийг олох, загварын сэтгүүл болон каталог, сурталчилгаанд ямар байрлал тохиромжтой гэх мэт. Манайхан тайзан дээр олон удаа гарч, элдэв кастинг шалгаруулалтад оролцон, шинэ залуус ба бүсгүйчүүдийг “нээж”, дэлхий даяар аяллаа. Одоо үнэхээр цаг нь ирсээн” гэж ярилаа.
“Америкийн топ модель” шоуны сүүлийн улирлын сүүлийн анги нь 12-р сарын 4-нд эфирт гарах юм байна.
www.mnews.mn