“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд чадварлаг дүр бүтээж ард түмэнд танигдсан СТА, жүжигчин Б.Навчаа сүүлийн үед нэлээд эрэлттэй жүжигчдийн тоонд багтах болсон. Тиймээс жүжигчин бүсгүй өөрийгөө нэлээд өндрөөр үнэлдэг гэнэ лээ. Ихэнхдээ туслах дүр бүтээж оролцсон кино бүрийнхээ чимэг болдог тэрээр гол дүрд огтхон ч шунаад байдаггүй нэгэн.
Хамгийн анх 50 мянган төгрөгөөр кинонд тоглож байсан өдгөө түүний ханш хамгийн багадаа л 1000000 болсон гэж байгаа. Түүний хувьд багаасаа Гавъяат жүжигчин Т.Цэвээнжав агсан болон одоогийн хошин урлагийн “акул” гэгдэх МУГЖ И.Одончимэг нарыг үлгэр дууриалалаа болгон шүтэж явдаг гэнэ лээ.
Мөн тэрээр саяханы нэгэн ярилцлагадаа “Би МУГЖ И.Одончимэгийн залгамж халаа болохыг хүсдэг” хэмээн хэлж байсан. Дашрамд сонирхуулахад жүжигчин Б.Навчаагийн хувьд үргэлж ширүүн дориун дүр бүтээдэг болохоор ч тэрүү хулингаандуу зантай эрчүүдэд дуртай гэсэн шүү.
Д.Отгон /www.secret.mn/