Гараа савандаж угаахад 200 сая нян, вирүс, мөөгөнцрийг цэвэрлэдэг

гар угаах

Саван нь арьсны хир, арьсан дээрх нян бичил биетнүүдийг арилгах хамгийн энгийн бөгөөд найдвартай хэрэгсэл юм. Гараа савандаж угаахад 200 сая нян, вирүс, мөөгөнцрийг цэвэрлэдэг байна.

Харин савангүйгээр угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг. Иймээс аль болох саван хэрэглэж  гараа угааж хэвшицгээх хэрэгтэй аж.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Сургуулийн орчинд гар угаах дадлыг хэвшүүлэхэд дараах бэрхшээлүүд тохиолддог болох нь  судалгааны дүнд тогтоогджээ. Үүнд:

1.Эрүүл мэндийн хичээлийн тохижуулсан өрөө кабинет байдаггүй, дадлагын хичээлийн цаг бага

2.Эрүүл мэндийн хичээлийн үзүүлэн, материал, гарын авлага хангалтгүй

3.Сургуулийн эмч тогтвор суурьшилтай ажилладаггүй, эмчийн ажиллах нөхцөл хангалтгүй

4.Сургууль, цэцэрлэгийн  ус хангамжийн асуудал цогцоор шийдэгдээгүй байх (цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй байх, худаггүй байх, зөөврийн устай байх гэх мэт)

5.Сургуулийн орчинд гар угаагуурын тоо цөөн, байнга устай байдаггүй, эвдэрсэн болон ажиллагаагүй болсон зэрэг шалтгаануудын улмаас шаардлагатай үедээ гар угаагуурыг ашиглаж чаддаггүй байна.

6.Сургуулийн орчинд хүүхдүүдийн ариун цэвэр, гар угаалтын чанарт хяналт тавьдаггүй.

7.Хүүхдүүд гар угаах дарааллыг сайн мэддэггүй

8.Эцэг эх, асран хамгаалагч нарын мэдлэг хангалтгүй, гараа угааж хэвшээгүй

Гарын савантай байхад зарцуулагдах зардал болон гараа угаахад зарцуулж буй цаг нь гараа савандаж угаагүйгээс болж өвдсөний дараа гарах зардал, цагтай харьцуулахад маш өчүүхэн байдаг.

Гар савандаж угаах талаар ярих нь ихэнх хүнд маш энгийн мэт санагдан, тэднийг үл тоомсорлоход хүргэдэг боловч иргэдийн хувьд зайлшгүй угаах шаардлагатай тохиолдлуудад гараа угаах нь дадал болоогүй байдаг. Иймээс дараах зөвлөмжүүдийг мөрдсөнөөр гараа цэвэр байлган, гар угаах дадлыг хэвшүүлэх боломжтой болох юм. Үүнд:

Гараа бохирдох бүрт угаан, аль болох гар луугаа ханиаж, найтаахгүй байж, гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байснаар гараа цэвэр байлгах боломжтой болно.

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал юм.

Ихэнх цэцэрлэг, сургуульд гар угаах талаар сайн зааж, хүүхдүүд сайн сурдаг боловч гэртээ, ялангуяа  хотын захын гэр хороолол, хөдөөгийн айлд гэрт нь ус, саван ховор, угаагуур байхгүй, аав ээж, ах эгч, ойр хавийнх нь гараа угаадаггүй буруу зуршилтай байх зэрэг орчны нөхцөл, нөлөө зэрэг нь сөргөөр нөлөөлдөг учир гар угаах орчин нөхцлийг айл бүрт бүрдүүлж, хүн бүрт хэвшүүлэх нь чухал юм.

Хүүхэд багачууд нь шинэ санаа бодолд хамгийн их идэвхитэй,  тэмүүлэлтэй, нээлтэй байдаг бөгөөд “гар угаах тухай мэдлэг”-ийг сургуульд олж авснаар өөрсдийн гэр бүл болон хамт олондоо өөрчлөлтийг хийх төлөөлөл болдог. Иймээс сурагчдыг сургагч багшаар бэлтгэх нь тасралтгүй үргэлжлэх зан төлөвийн өөрчлөлтийг баталгаажуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг

Гараа зөв угаах дадлыг хэвшүүлэхийн тулд хүүхдийг 2-3 наснаас нь эхлэн эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар гараа хэрхэн зөв угаах аргыг зааж өгч тогтмол угаалгавал 4-5 насанд гараа угаах дадлыг бүрэн эзэмшдэг байна.

Эцэг эхчүүд өөрсдөдөө болон үр хүүхэддээ, сургууль цэцэрлэгүүд орчиндоо гар  угаах нөхцлийг бүрдүүлж, иргэн бүр гараа савандаж зөв угаах дадлыг хэвшүүлбэл бохир гараар дамждаг олон халдварт өвчнүүдээс өөрсдийгөө хамгаалан, өвдөхгүй байж чадна.

  • Хүн гарынхаа хумсны завсар байдаг нянгуудыг устгахын тулд гараа хамгийн багаар бодоход 1 минутын турш сайтар савандаж угаах хэрэгтэй.
  • Нянгийн эсрэг үйлчилгээтэй, өөрийн арьсанд тохирсон, хатуу эсвэл шингэн саванг хэрэглэцгээе.
  • Саван нь сайн чанарын, хуурай нөхцөлд хадгалагдсан байх ёстой. Нойтон, чийгтэй газар хадгалсан саван нь нянгийн ургах сайхан нөхцөл болдгийг санууштай.
  • Шахмал савангийн оронд шингэн саван хэрэглэж болно. Гэхдээ шингэн саванг нян үржих орчин болохоос сэргийлэхийн тулд найрлаганд нь ариутгах бодис хийх буюу найрлагандаа ариутгах бодистой саванг хэрэглэвэл зохино.
  • Гараа бохирдох бүрт гараа савандаж угааж байх шаардлагатай. Хэрэв саван болон ус байхгүй тохиолдолд спиртийн уусмалтай эсвэл ариутгагч уусмал бүхий нойтон салфетка, гелийг хэрэглэх хэрэгтэй.

Эх сурвалж: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв


Гараа савандаж угаахад 200 сая нян, вирүс, мөөгөнцрийг цэвэрлэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex