Хурим гэхээр л их мөнгөгүй бол хийж чадахгүй гээд хүмүүс амьдралынхаа хамгийн гайхамшигт үйл явдлаа зүгээр жирийн өдрүүд мэт өнгөрөөчихөөд хөгширсөн хойноо хуримаа хийж байхгүй яав даа гэж харамсаж суудаг хүн цөөнгүй. Тэгвэл байгаагаараа баян гэгчээр хурим заавал тансаг байх албагүй гэдгийг энэ хосоос харж болно.
Хятадын нэгэн хос хуримаа хийхдээ ямар нэгэн машин тоног төхөөрөмж хэрэглэхийг хүссэнгүй зүгээр л дугуйгаа унаад найзуудтайгаа хамтдаа баяраа тэмдэглэж байна.