Хүрдэн дээрхи эрвээхэйг хэн үргээдэг вэ?

picture free3

Нар сар ээлжилж, цас бороо сүлэлдсэн цаг хугацааны урсгалд амьдралын хүрд эргэсээр… Амьдрал зул мэт нэг бүдгэрч, нэг гэрэлтсээр бадамлахуйд бид эрвээхэй мэт шунан дурласаар шатна…

Грекийн нэгэн домогт хүн амьдралынхаа төгсгөлд бурхны өмнө хоёр асуултад л хариулах ёстой хэмээн өгүүлдэг.

-       Чи амьдралаасаа аз жаргалыг олсон уу?

-       Чиний амьдрал бусдад аз жаргал өгсөн үү?

Бусдаас аз жаргалыг мэдэрч, бусдад бэлэглэхийн төлөө бид гэр бүл хэмээх үе удам дамжсан гинжин хэлхээсийн нэгэн цагираг болж амьдардаг. Цагираг бүрийн холбоос тасраагүй цагт баяр гуниг, жаргал зовлонгийн салхинд эрчлэгдэн эргэлдсээр л байх хүрд шиг амьдрал үл төгсөнө. Гэвч цаг цэвүүн, хүмүүний сэтгэл зэврүүн болохын аясаар гэр бүл гэх амьдралын хүрд саармагжин саатах нь “нүдний гэм” биш болжээ. Биесийнхээ төлөө цохилох зүрхтнүүдийн нэгдлийг гэр бүл гэдэг бол тэр зүрх салаалан лугшихын цагт гэр бүлийн нэгдэл хэврэгшиж, аз жаргал нь аажмаар үнэр орон мууддаг ажээ. Зам хувааж, зүрх салаалуулсан тэр хүчний эзэн бол “эрвээхэй” юм.

Нэг хэмнэлээр цохилох зүрх, нэг л хэмээр эргэлдэх амьдралын хүрдэн дээр үзэмжийн сайхан эрвээхэй сууваас хүрд доголдож эхэлнэ. Нойрон дунд хангинах утасны цаана хүсэл сорсон “эрвээхэй”-н хоолой хүн чанараараа уллан хүрээд ирэхийг ятгахад утасны дэргэд хань нь хайр, итгэл хоёроо дэрлэн нойрсох шөнүүд олширно. Нэгэнт дэгээнд орчихсон загасанд өгөөш өгөгч “эрвээхэй” өнгөрсөнд үлдсэн өдрүүдэд бас л хэн нэгний дэргэд хайр, итгэл хоёроо дэрлэн нойрсож явсан шархтан байх нь ч бий. Ерөөс итгэл, хайр, хүсэл, ухамсар, урвалт гэх зүйлс мөнөөх л хүрд эргэх шиг мөн чанартай ч байж мэднэ. Хүрдэн дээр суухыг шунагч эрвээхэйнүүд өнгийн солонго шиг хээнцэр далавч өөртөө ургуулах гэж эсвэл өөр өнгийн мэдрэмжээр хэсэгхэн ч болов ”нисэх” гэж хуурамч аз жаргалд амтших тусмаа шунана. Тэдгээр эрвээхэйн хамгийн айхтар гэм нь өөрийнхөө зохиосон аз жаргалд итгэчихээд нэг л мөчид өөрийнхөө “үнэн”-ээр өрөөл бусдын бүх үнэнг худал болгочихдогт оршино. Хорвоогийн бүхий л худлаас ижилгүй ганц амрагаа л чухам үнэн гэж итгэсэн горьдлогын утсыг тэд ингэж тасалдаг. Гэвч сэтгэлийн амьтдын сэтгэлгүй үйлдэл бидний нийгмийн хурц өнгө, хувирдаггүй араншин болон зузаарсаар. Гарна гэж санасаар л байтал газрын гүн рүү шигдсээр л байдаг хуульгүй амрагийн дүрэмгүй тоглоом сэтгэл, ходоод хоёр нь үл цадах эр хүний сул талыг сурамгай ашигладагтаа мөхөлгүй цэцэглэсээр л буй.

Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр. Нэр төр, хүн чанараа уландаа гишгэгчид бол эрвээхэй ба түүнд өдүүлэгчид, түүнийг өдөөгчид билээ. Гэр бүлээс гадуурх амьдралын дан ганц буруутан нь ямагт “эрвээхэй” байдаггүй. Зуурдын зугаа, замын “унаа” болгон цэнгэх гэж тэднийг эргэлдэн нисэх эрээн алаг амьтан болгогч дурын хонгионууд ч бишгүй бий. Шөнийн зугаа, өдрийн уйдаагаа гаргах гэж босгосон амьдралаа балгас болгох аюулыг тэд тооцоолдог ч тоймгүй ихээр эр биедээ эрэмшдэг нь харамсалтай. Шоргоолж нүдгүй ч нүхээ олдог, үнэн мэлмийгүй ч эзнээ олдогчлон зугтаж чадах ч нуугдаж чадахгүй хувь тавилангаар тоглосныхоо банг төлөх жам буй. Өөрөөр хэлбэл хүрдэн дээр суухыг зөвшөөрсөн эрвээхэйгээ өөрийн биеэр эргээд хөөн үргээх цаг нэг л мөчид ирдэг. Араар тавилт, нууц амраглалын тоглоомонд хэн нь ч хэнийсээ үл хожиж, харин хэн хэнийгээ хамтатган гутаахын учир ийм. Хувийн аз жаргал, хүсэл шуналаа гүйцээх гэж бусдын амраг хань, алаг үрсийн хувь тавилангаар наадагсдыг түүнтэй ханисан наадсан хамтрагч нь өөртэйгөө хамт шийтгэх жам ч тийм.

Хүний хорвоод хуучирч элэгддэггүй, хувирч өөрчлөгддөггүй зүйл нэн ховор. Гэвч хар цагаан, үнэн худал, зовлон жаргал сүлэлдэн амтагдах амьдралд гандаж, гундаж үл болох үнэ цэнэ гэж бий. Тэр бол гэр бүл юм. Нийгмийн өнгөөр сэтгэл хувирч, нийтийн жишгээр санаа ганхлаа ч өрөөлийг, өөрийгөө, өөрийг тань гэх чин сэтгэлтнүүдийг хамтатган бүү золь. Замыг гаталбал та ертөнцийн үнэ цэнийг олж, замаас гажвал ертөнц таны үнэ цэнийг олно!!!

Т.Номин-Эрдэнэ 


Хүрдэн дээрхи эрвээхэйг хэн үргээдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex