Apple компани 862 сая ам.долларын өрөнд орж болзошгүй

20130911-091900-1400x800Бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд танигдсан “Apple” корпорацитай сүүлийн жилүүдэд өрсөлдөх өрсөлдөгч, тэдний нэр хүндэд халдагчид улам бүр ихэссээр. Тус компаний эсрэг хамгийн сүүлд хийсэн нэгэн гүтгэлгийн уршгаар тэд ихээхэн хэмжээний мөнгөн хохирол амсаж магадгүй болоод байна.

Өнгөрсөн жил Apple корпорацийг Америкийн Висконсин мужийн Их сургуулийн Эрдэмтэн, судлаач, төгсөгчдийн Сан (University of Wisconsin Alumni Research Foundation /WARF/) тэдний патентийг хууль бусаар хэрэглэсэн тухай зарга мэдүүлсэн юм.

“WARF”-ын хэлснээр 2013, 2014 онд хэрэглэгчдийн хүртээл болсон “iPhone”, “iPad”-уудад суулгасан A7, A8, A8X хэмээх чипүүдэд Висконсины Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн процессорыг дуурайлган, түүнтэй ижил технологийг ашигласан байж. Зохиогчийн эрхэнд халдсан тус хэргийг Apple компаний зүгээс үгүйсгэн, бүх процессыг ямар ч зөрчилгүйгээр хүчин төгөлдөр явуулсан гэсэн боловч Висконсин мужийн шүүх тэднийг буруутай хэмээх шийдвэрт хүрсэн тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

АНУ-ын дүүргийн шүүгч Уилиам Конлигийн хэлснээр дор хаяж 862 сая ам.долларыг Apple-ийн зүгээс “WARF”-д нөхөн төлөх хариуцлагыг хүлээлгэсэн гэнэ.

Дээрх процессорын патентийг “WARF” 1998 онд авч байжээ. Тус төхөөрөмжийн арга барил нь процессорын үйл ажиллагааг эрчимжүүлэн сайжруулдаг “Компьютерийн хүснэгтэд суурилсан мэдээллийг боловсруулах хэлхээс” гэж нэрлэгддэг систем гэнэ. Патент эзэмшигчдийн дунд Висконсины Их сургуулийн хэд хэдэн эрдэмтэн болон урьд өмнө ажиллаж байсан эрдэмтэн судлаач нар багтсан байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Apple корпораци АНУ-ын Патент болон барааны тэмдэг хянах газарт патентийг дахин шалгуулах хүсэлт илгээсэн боловч түүнийг нь хэрэгсээгүй аж. Шүүх үйл явц олон үе шаттайгаар явагдах юм. Калифорни мужийн Купертино хотод байршилтай “бизнесийн аварга биетэн”-ийг Висконсины Их сургуулийн бүтээсэн технологийг үнэхээр хэрэглэсэн болохыг баталсан тул дараачийн шат буюу төлбөрийн түвшинг шийдэх шатанд яваа юм байна. Гуравдугаар шат буюу Apple компани тус патентийг санаатайгаар зөрчсөн эсэх тал дээр шүүх ажиллагаа, тодруулга явагдана. Хэрвээ энэ явдал мөн үнэн болох нь нотлогдвол Apple дээрх хэмжээнээс ч илүү нөхөн барагдуулалтыг “WARF”-д төлнө гэнэ.

Саяхан Висконсины Эрдэмтэн, судлаач, төгсөгчдийн сан дээрхтэй төстэй заргыг мэдүүлжээ. Түүнд “Apple”-ийн дараагийн “iPhone 6s, 6s Plus” болон удахгүй гарах “iPad Pro”-д суурилагдсан A9, A9X чипүүдийг мөн л патент хуулбарласан хэрэгт буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: idropnews.com


Apple компани 862 сая ам.долларын өрөнд орж болзошгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.