Будаггүй төрхөө “гайхуулагч” топ модель О.Пүрэвдулам

Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг ”Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч, топ модель О.Пүрэвдулам Монголын тэргүүн баячуудын нэг Монгол газрын захирал Ц.Мянганбаярын залуу амраг гэдгээр нь олон хүн мэднэ.

“Сat Walk” охидын хамтлагийн ахлагч тэрбээр ”Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model”, мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005″ тэмцээний “Best model”, “Miss sharp-2007″ тэмцээний шагналт байрт шалгарч байжээ.

Топ бүсгүй маань өөрийн цахим хуудсандаа будаггүй төрхөө гайхуулсан олон арван зурагаа нийтэлж гайхуулдаг нь нэг талаараа түүний стийл гэх. Хүмүүс түүний энэхүү будаггүй төрхийг энхрийхэн хэмээн өхөөрддөг ба яг л үлгэрийн дагина мэт үзэсгэлэнтэй юм гэх нь ч олон гэнэ. Модель бүсгүй харин түүнд нь урамшиж будаггүй төрхөө байн байн гайхуулдаг юм билээ.

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN


Будаггүй төрхөө “гайхуулагч” топ модель О.Пүрэвдулам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.