Дуучин Тайлор Свифт өнгөрсөн бямба гарагт хоол хийж байхдаа зүүн гарынхаа эрхий хурууг санамсаргүй байдлаар хутгаар зүсчээ.
Тэрбээр энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд “шархны лент зүссэн хурууг минь эмчилж чадахгүй байгаа” тухай бичсэн байна.
Хэдийгээр хуруугаа зүссэн ч Тайлор Далласт тоглох тоглолтоо хойшлуулалгүй, ленттэй хуруугаараа гитараа тогложээ.
Нэг жижигхэн шарх Тайлорыг л лав зогсоож чадахгүй бололтой шүү. Хамгийн сонирхолтой нь зүссэн хуруугаа өөрийн дуртай 13 гэсэн тоогоор чимэглэсэн гэдэг.
И.АВГУСТА