“Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Батаа өрх тусгаарлажээ. Сүүлийн үед кино, рекламанд эрэлттэй байгаа түүний хувьд бие дааж уран бүтээл хийхэд хангалттай санагдсан биз.
Харин тэрээр хамтлагаасаа гарсан шалтгаанаа “Х-Түц” хамтлаг бол чадалтай уран бүтээлчээр хахсан, авьяас нь бялхаж байдаг хамт олон. Харин би хэн байснаа өнөөдөр хэн болсноо мартахгүй гэжээ. Одоо тэрээр Мөрөөдлийн театр харъяалалтай ажиллаж байна. Тун удахгүй Мөрөөдлийн театрынхантай шинэ уран бүтээл нь болох “хайртай бол эргэж хараарай” уяангын, инээдмийн жүжгээр уулзах аж.