Мадоннагийн нүүрийг машин гоёдог

144533384856260b5862ee5Попын 57 настай хатан хаан Мадонна хөгжмийн ертөнцөд шинэлэг зүйлийг нэвтрүүлдэг нэгэн билээ. Тэгвэл одоо дуучин эмэгтэй залуу насаа хадгалж, арьсаа арчлах явдал дээр зөвхөн гоо сайханчид, пластик мэс засалчдад итгээд зогсохгүй машинуудыг ашиглаж эхэлсэн анхдагчдын нэг болжээ. Цагтаа Майкл Жексоны хийж байсан шиг Мадонна арьсыг хүчилтөрөгчөөр баяжуулж, түүнийг чийгшүүлэн гөлийлгөж, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай тусгай машиныг ашиглах болсон гэнэ шүү.

Арьсаа аминдэмээр баяжуулах гурван үе шаттай ажилбарыг явуулснаар гоо сайханч дээр очих шаардлагагүй болов. Энэ машиныг ашигласнаар үйлчлэл нь удаан хугацаанд хадгалагдах бөгөөд хор нөлөөлөл бараг байхгүй гэдгийг зааварчилгаан дээр нь бичжээ. Энэ ер бусын машин Мадоннагийн зургаан байшин бүрт нь нэг нэг байдаг бөгөөд нэгийг нь тэрбээр аялан тоглолтынхоо үеэр авч явдаг байна.

Эх сурвалж www.wikimon.mn


Мадоннагийн нүүрийг машин гоёдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.