Сүүлийн үед тэжээвэр амьтан, хоол хүнсний харшлаас илүү тоосны харшил ихсэж байна. Энэ нь төрөл бүрийн үнэртэй саван, ванны хөөс, хумсны будаг, үнэртэй ус зэрэг химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний сөрөг нөлөө гэнэ.
Чанарын баталгаагүй, “хуурамч” бүтээгдэхүүн амьсгалах эрхтэнд ихээхэн хор учруулдаг болохыг Сөүлийн их сургуулийн оюутнууд удаан хугацааны ажиглалтаар баталжээ. Биеэр тууралт үүсэх, арьс улайх зэрэг шинж тэмдэггүй “чимээгүй” харшил өсвөр насны охидод ихээхэн илэрч байгаа гэнэ.
Тиймээс энэхүү судалгааны багийнхан охид бүсгүйчүүдийг “хямд” найрлагатай, хурц үнэртэй бүтээгдэхүүнээс зайлсхийхийг “ятгаж” байгаа бол харшлын эмч нар ядаж нэг төрлийн үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
mongolnews.mn