Клиник үхэл буюу үхээд сэргэгсдийн тухай гадаадын хэвлэл мэдээлэл, номын хуудсанд олонтаа бичигдсэн байдаг. Хэсэгхэн хугацаанд үхээд буцаж амьдрахдаа үнэхээрийн ер бусын ид шидтэй болсон нэгэн монгол цэрэг эрийн тухай Дундад Азийн олон улсуудад нэгэн домог маягийн яриа ихэд тархсан байдаг. Энэ тухай хэдийгээр судар номонд бичигдэн үлдээгүй ч Самарканд буюу одоогийн Узбекстан улсын ард олон амнаас ам дамжин хойч үедээ уламжлагдсаныг 80-аад оны дундуур Узбекистаны нийслэл Ташкент хотноо суралцаж байсан Ү.Дэлгэрсанаа хуучилсныг товчлон сийрүүлж буй нь »мэ Он цагийн уртад цаг хугацаа, газар орны нэр ташаарсан байх ахул зөвхөн чихэнд сонсогдсон үгсээ чадан ядан эвлүүлсэн мөхөс бичээч намайг уучлан үзэж болгооно бизээ хэмээн хүсэмжилж байна.
Чингисийн ууган хүү Зүчийн байлдан дагуулалтаар тус бүс мутаг ихэнхдээ монголчуудын махир сэлэмний дор хураагдаад Гыилаа. Самаркандыг байлдан эзлэсний дараагаар нэгэн б.1ян эрийн багавтархан шилтгээнийг эзлэхээр Монголын нэгэн баг цэрэг илгээгдэв. Уг баг нь ердөө аравт байсан бөгөөд цаизад бүгэгсэд дээрээс том том чулуу шидлэж байхад нэгэн цэрэг оногдон үхэтхийн унажээ. Уг багавтар цайзыг эзлэсний дараагаар нас барагсдаа оршуулахаар болжээ. Гэтэл аль м.тдийн амьсгал хураачихаад байсан хүүхдээрээ шахам цэрэг «одлөх шиг болжээ. Бага зэрэг дарс балгуулснаар бүр ухаан оржээ. Тэгээд бусаддаа нэгэн сонин явдлыг ярьж өгсөн аж. Нэг мэдсэн чинь бие нь хөнгөрөөд явчих шиг санагдсан гэнг». Нэг л мэдэхэд дээшээ хөөрч байгаагаа мэдрэв. Гай&лтай ьь тэрбээр биенээсээ салаад дээшээ хөөрч байх шиг санагдав. Нилээд дээр хөөрсний эцэст Шавар хэрэм дотор болж буй «үйлс алган дээр мэт харагдан, нөхөддөө энэ тухайгаа дуулгая гэж бодсон авч яаж ч чадсангүй. Чулуунд толгой бяц даруулан уиахдаа өөрийнх нь цогцсыг юу юугүй улаан нялга болгож орхив. Гэвч энэ бүхэн түүнд мэдрэгдээгүйгээр үл барам зөвхөн игаараас л харж байлаа. Тиймээс буцаад биендээ орох гэж |үтгээд дийлсэнгүй. Далдын ямар нэгэн хүчин түүнийг нэгэн зүгт нисгэж эхлэв. Гэнэтхэн харанхуй хонгилоор маш удаан нислээ. Тэгснээ нүд гялбам гэрэл рүү орж ирснээ яагаад ч юм буцаад л нисэв. Тэрбээр замдаа зэрэглээ адил сүүмийсэн хүн дүрснүүдтэй маш хурдан зөрөн өнгөрч байжээ. Ингээд л бие рүүгээ хурдалж байгаад сэргэсэн аж. Энэ хооронд ердөө хэдхэн мөч л болсон байв. Үүнийг сонссон хэдэн цэрэг нэг их гойд юм ч бодсонгүй.
Нэгэн өглөө Самаркандын Султааны ордны үнэт зүйлс хадгалж байсан агуулахаас Их Монгол улсын нийслэл Хар хорум хот руу тэмээн жингээр хүргүүлэх гэж байсан үнэт эдлэлүүдийн ихэнх нь алга болсон нь мэдэгдсэн учраас ихээхэн хөл үймээн дэгдлээ. Агуулахын цоож, цуурга, хана, дээвэр бүгд бүрэн бүтэн байсан учраас харуул манаанд гарсан цэргүүдийг хулгайд сэрдэн эрүүдэн шүүж эхлэв. Энэ үеэр гаднаас ирсэн цэргүүд дотор байсан нэгэн эр “Жа, зуутын ноёнд айлтгах зүйл байна” гэсэн үг хэлжээ.
Зуутын даамал ноён ч “Хэн надад юу хэлэх гээв? Хүрээд ир” хэмээн өндөр дуугаар айлдахад мөнөөхөн цайзыг эзлэх багавтар тулалдаанд үхээд эргэж сэрсэн цэрэг босож ирлээ. Тэрбээр өөрийгөө “Би Малиг баядын удам Бархүү гэгч бөлгөө. Их ноён (Зүчи)-тэй хамт Алтай нутгаас гараад олон жил боллоо. Би саяхан нэгэн тулалдаанд үхээд амьдарсан болой. Тэгэхдээ сүнс минь биенээсээ тасран одож, ихээхэн хол замыг туулаад эргэн ирсэн билээ. Түүнээс хойш шөнө унтаж байхдаа энэ явдал үе үехэн давтагдах боллоо. Биендээ ороод ирэхэд цогцос минь их л хөрчихсөн байдаг. Иймээс би урьд шөнө хулгайчийг харсан бөлгөө” гэж өчив. Үүнд нь •ргэлзэж гайхсан зуутын ноён “Хэрэв үг чинь үнэн ахул даруй яулгай хийгч самуун боолуудыг заагаад аль” гэжээ. Тэрбээр күмүүсийг дагуулан холгүйхэн орших навтгар шавар байшин руу ороод “Энэ дор” хэмээн дэвсгэр лүү заажээ. Гэтэл газар ухсан нүхэнд гурван узбек эр сууж байх нь тэр. Сайхь гурвыг гнргахад цаана нь алт эрдэнэс хураалгаастай байв. Уг нүх нь игуулахаас зуугаад алхам зайтай бөгөөд газар доогуур хонгил ухан холбогдсон байжээ. Өмнө нь энэ агуулахад дандаа тариа будаа хураадаг байсан гэнэ. Тиймээс хулгай хийж байгаа нь мэдэгддэггүй байж. Эдгээр эрс Самаркандыг Монголын их цэрэг эзлэн үнэт эрдэнэсийг уг агуулахад нуусныг мэдээд шөнө- доө багтан авч, маргааш нь илжиг тэргэнд нуугдаад хотоос гарч ууланд бүгэх гэж байжээ. Ингээд баригдсан хулгайч нарыг олны нүдэн дээр цаазлав. Тэр өдөртөө л зуутаас мянганы, мянганаас түмт, түмтээс бумтын ноёнд уламжлагдсанаар хаан Зүчийн ивээлд сөхрөн туршуулын тэргүүн ангийг толгойлох болов. Зарим үедээ тэрбээр Самаркандад гарсан нэрийг шүү- хэд гэрчлэх үүрэгтэй байдаг бөлгөө. Тухайн үедээ л сүнс нь биенээсээ салахдаа мэднэ үү гэхээс бус зүгээр үедээ ерийн хүнээс ялгагддаггүй нэгэн байв. Туршуулд явж байгаад дайсан ойртоод ирмэгц мориноосоо бууж хэвтээд өгнө. Тэгээд л амьсгал хураана. Энэ хооронд биенээсээ салсан сүнс дайсанд ойртон тагнан мэддэг байлаа. Энэ тухайд уг домог яриан дотор олон олон адал явдалт зүйлс бий. Гэхдээ үзэг цаас гарздан та бүхнийг чилээхээс түдгэлзэн ганц хоёр жишээг л сонирхуулж байна. Нэгэн өглөө Бархүү Самаркандыг түр харгалзан суусан мянганы ноён Түшигт бараалхжээ. Тэрбээр хэсэг хөнхөр нүдэн боол (узбек) шөнө дунд газраар юм булаад байсныг мэдээ- лэв. Ингэснээр цэргийн хүрээг тойруулж дарь булсан байхыг илрүүлэн хэрэгтнүүдийг цаазалж байв. Мөн шөнийн цагаар бага насны охидыг хүчинддэг шар сэмжилсэн өвгөнийг илрүүлж байв.
Жанар гэгч 70 настай эл өвгөн өмнө нь сэмхэн үйлддэг байсан ч монголчуудад Самаркандыг эзлэгдснээс хойш шөнө болгон уг бусармаг хэргийг үйлдээд охидыг хороон илжиг тэр- гээрээ хотоос гаргаж хаян махчин шувуудыг хооллодог байжээ. Энэ хөгшин узбекийг жигшсэн монгол цэргийн мянганы ноён түүний төмсөгийг сугалан тарчлаан хороосон учраас нутгийн хүмүүсийн талархлыг олжээ. Мөн монголчуудын нэрийг гутаах шахсан нэгэн хэргээс мулталжээ. Бархүү өглөө босоод ноёндоо шөнө үл мэдэгдэх хүмүүс борчуудын худгийг хордуулсан тухай мэдээлэв. Борчууд усаа авдаг хэд хэдэн худгаас хэдэн зуун мянган хүн усаа авдаг байв. Ингээд худгийн усыг шалгаж үзэн нохойд долоолгоход хэдэн цагийн дараа нам үхэж байлаа. Хэрэв энэ бүхнийг мэдээгүй бол монголчууд хүүхэд нялхсыг хордуулан хөнөөсөн гэдэг хэрэгт унаж өдгөө болтол аймшигт хядлага хэмээх тодотголтойгоор дунд сургуулийн сурах бичигт үлдэх байсан юм. Энэ мэтчилэн түүний энэхүү гайхамшиг олон зүйл дээр илэрсэн билээ. Харин болох гэж байгаа үйлийг урьдчилан харж чадахгүйнхээ харгайгаар харамсалтайгаар амь алдсан гэдэг. Түүнийг их, бага ямар нэгэн тулаанд оруулахгүй хамгаалж байсан аж. Нэгэн удаа Дундад Азийг тэр аяар мь эзлэсний их баяр хийн найрлаж байх үеэр дарс ууж байсан Ьархүү үхэтхийн унав. Тэрбээр хортой дарс хүртсэн нь тэр. Хаанаас, хэн, хэрхэн энэ дарсанд хор хийсэн нь тодорсонгүй. Үүнээс хойш Зүчи хааны зарлигаар цэрэг, түшмэд хэн боловч дарсанд шунаж хөлчүүрхэхийг хориглосон зарлиг гаргаж бай- жээ. Ер нь энэ түүхийг узбекууд ярихдаа уг билэг авъяаст залууг маш сайнаар дурсдаг юм. Тэр ч бүү хэл зарим нь узбек цустай хүн байсан ч гэж гуйвуулах болжээ. Юутай ч нэгэн сод билэгт хүмүүн найман зууны тэртээ хэсэгхэн гэрэлтээд өнгөрчээ.
http://www.mongoliax.mn/