
Арга ч үгүй биз. Ким бараг өдөр болгон хэд хэдэн удаа гүнгийн авхайн туслахууд руу залгаж, тэднийг дэндүү хашраачихсан аж. “Жорж хүү мэндэлснээс хойш Ким Кэйт бүсгүйн туслахууд руу салахгүй залгаад, жаалхүүг Норт охинтойгоо уулзуулах хүсэлтийг тавих болсон. Тэрбээр хүүхдүүд хамтдаа тоглож байгаа гэрэл зургийг папарацци нар аваасай гэж хүсэж байгаа юм. Гэтэл Кенсингтон ордноос үргэлж татгалзсан хариу өгдөг билээ” хэмээн эх сурвалж ярив. Кэмбрижийн гүнгийн авхай ядаргаатай Кардашьян бүсгүйгээс залхаж орхисон тул түүнийг харахыг ч хүсэхгүй байгаа гэнэ.
Эх сурвалж http://www.info.mn