Эх орныхоо нэрийг дэлхийд алдаршуулж яваа олон залуучууд, бүсгүйчүүдийн нэг болох “Малайз Улсын Куала Лампур”хотод бүтээлээ туурвиж буй Монголын авьяаслаг эмэгтэйдизайнерГ.Золцэцэг нь загварын ертөнцөд тэсрэлт явагдаж буй энэ цаг үедэх орныхоо нэрийг дэлхийд гаргасан шинэ брендийг гаргажээ. Тэрээр 2 жилийн өмнөөс нэрийн брендээ гаргахаар ажиллаж эхэлсэн бөгөөд 6-н сарын өмнөөс “Rollmodels Create” агентлагтаа хамтран ажиллаж эхэлжээ.
Тэрээр ирэх 05 сарын 31-нд “Малайз Улсын Куала Лампур” хотноо өөрийн анхны хувцас загварын шоуг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү шоунд нь Азийн болон дэлхийн олон орнуудын нэр хүндтэй дизайнерүүд зочид, төлөөлөгчид уригдан оролцох ажээ. Мөн тус шоунд Glam, Bazaar, Tatler зэрэг бүхий нэр хүндтэй томоохон сэтгүүлүүдийн төлөөлөгч нароролцхоосгадна уг арга хэмжээний талаар 360 Celsius сэтгүүлийн 6 дугаар сарын дугаарт 4 хуудас ярилцлага танилцуулга, 5 дугаар сараас шинээр гарч буй дээд зэрэглэлийн FashionTV Mag сэтгүүлд 8-10 хуудас онцгой нийтлэлүүд гарахаар болжээ.
Түүнчлэн Монгол улсаа төлөөлөн оролцхоор топ моделиуд, уран бүтээлчид оролцхоор бөгөөд моделиудаас топ модель Оюунгэрэл, Буджаргал, Бадамгэрэл нар оролцох юм. Уран бүтээлчдээс дуучин Болд, Киви хамтлаг, ятгачин Э.Мөнхгэрэл нар оролцох ажээ.
Мөн загварын ертөнцөд нөлөөлөх маш олон арга хэмжээ,төслүүдийг хэрэгжүүлхээр төлөвлөөд байгаа бөгөөдирэх10 дугаар сард болох Куала Лампурын анхны Загварын 7 хоногийн сурталчилгаа (идэвхижүүлэлт)болон уран бүтээлийн хэсгийг хариуцан ажиллахаар болжээ.
ИйнхүүKatya Zol нь KL-ын шинэ эрин үеийн эхлэл бөгөөд түүний төрөлхийн авьяас, өвөрмөц мэдрэмж нь энэхүү загварын салбарт тэсрэлт болно гэдэгт итгэлтэй байна.
shock.mn