Беойнси 1981 бус 1978 онд мэндэлжээ

kmho0plqu9d9ge0vegk6bnak9

Дуучин Бейонсигийн аав, продюссер Мэттью Ноулз өчигдөр “CV” гэх радиод ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд олон жилийн турш Бейонсиг жинхэнэ насаа нууж, бусдыг хууран мэхэлсэн гэж хэлжээ.

Дуучин бүсгүй 1981 онд бус 1978 онд мэндэлжээ. “Бейонси одоо 37 настай. Тэр дуучин Ашер, Пинктэй нас чацуу. 1990 оны эхээр Беойнси насаа дарж, албан ёсны бичиг баримтаа өөрчилсөн. Энэ нууцыг манай гэр бүлээс өөр хэн ч мэдэхгүй. Бейонси олон жил насаа нууж, залуухан харагдахын тулд их хэмжээний мөнгө үрсэн” гэж ярьжээ.

Жинхэнэ насаа нуусан гэгдээд буй дуучин бүсгүй тайлбар хийхээс эрс татгалзсан байна. Бейонси 2005 оны эхээр аавынхаа үүсгэн байгуулсан “Destiny’s Child” хамтлагаас гарч буйгаа зарлаж, соло уран бүтээлч болсон. Тэрбээр аавыгаа менежерээр ажиллуулсан ч 2007 онд ажлаас нь халж, таарамжгүй харилцаатай болсон билээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


Беойнси 1981 бус 1978 онд мэндэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.