Орос бүсгүй Анастасия Рескосс, франц залуу Квентин Дехар нар Барби, Кен хүүхэлдэйнүүд шиг харагдахын тулд пластик мэс ажилбарт 309 мянган доллар зарцуулжээ. Тэд 15 гаруй удаа мэс ажилбар хийлгэсэн бөгөөд төлбөрийг нь хоёр талын ээж, аавууд нь гаргасан байна. Хосууд мөн өөрсдийн нэрийг өөрчлөхөөр төлөвлөж буй гэдгээ мэдэгдэв. Одоогоор ээж, аав нар нь тэднийг Барби, Кен гэж дууддаг болжээ. 20 настай орос бүсгүй Квентинтэй хамт үлдсэн амьдралаа хайртай хуванцар тоглоомнуудынхаа дүрээр өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа ярив.
Тэрбээр анх 17 насандаа хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлсэн аж. Дараа нь мэс заслын аргаар өгзөг, эрүү, уруул болон хөхөө томруулжээ. Хөхнийхөө хэмжээг 13 дахин томруулсан гэнэ шүү. Харин Квентин 18 насандаа өөртөө анх ботокс тариулж, хамрандаа пластик мэс ажилбар хийлгүүлсэн байна. Анастасия ОХУ-ын Санкт-Петербург хотод төрж, өссөн бөгөөд хожим нь их сургуульд суралцахаар Парис хотод очиж суурьшжээ. 2013 онд Сен-Тропе орчимд дарвуулт завин дээр болсон нэгэн үдэшлэгийн үеэр бүсгүй Квентинтэй танилцсан аж. Залуу ч хүүхэлдэйн баатар болохыг мөрөөддөг тухайгаа ярьсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn