Коко Шанелийн амжилтын түүхээс

Францын шилдэг загвар зохион бүтээгч Коко Шанелийн амжилтын түүхээс толилуулъя. Тэрээр Тайм сэтгүүлээс нэрлэсэн ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалтанд орсон цорын ганц загвар зохион бүтээгч юм. Тухайн үедээ хээнцэр загварын хувцасыг зохион бүтээдэг байсан бүтээлч энэ бүсгүй гоо зүйн өндөр мэдрэмжтэй нэгэн байсан ба хувцасны загвар төдийгүй гоёл чимэглэл, гар цүнх, сүрчиг зохион бүтээсэн байдаг.

 

Габриэль Бонер Шанель нь 1883 оны наймдугаар сарын 19-нд Францын Саумурт төржээ. Түүний бага нас ядуу тарчиг амьдралд өнгөрч, ээж нь түүнийг 12 настай байхад уушгины өвчнөөр нас барснаар аав нь охидуудаа асрамжийн газарт өгснөөр Шанель 18 нас хүртлээ тэнд өсөж хүмүүжсэн байдаг.

 

3asi3rrgik847kvu3a7ho2edj6Хэрвээ жигүүргүй төрсөн бол түүнийг ургахад бүү саад хий.     Коко Шанель

Шанель Ла Ротонде кафед дуулдаг байхдаа “Коко” хэмээх хочийг өөртөө авчээ. Шанель хувцас загварын ертөнцөд 1908 онд Этиен Болсантай хамт амьдарч байх үедээ хөл тавьжээ. 1908-1909 онд Шанель Болсаныг ятгаж түүний Парис дахь байрыг оёдлын бизнес эрхлэхэд ашиглах болсон аж.  Ингээд тэрээр мэргэжлийн оёдолчин, хоёр туслах болон өөрийн эгч Антониттег оролцуулан жижгхэн багийг бүрдүүлжээ. Шанель Парисд байхдаа поло тоглогч, саятан бизнесман Артур Капелтай танилцсан нь бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж өгсөн байна.5v8gfj1jualm9cq7vb3nc3263t

 

Шанель 1910 онд өөрийн Шанель Модагаа нээсэн бөгөөд өөрийн бүтээсэн загвараа танилцуулах төгс загвар өмсөгч нь тэр өөрөө байлаа. Энэ үеэс тэрээр санхүүгийн хувьд бие даасан байдалтай болж чадсны зэрэгцээ 1913-1919 онд анхны коллекцуудаа гаргаж байв. 1913 оны зун Артур Капел  Францын баруун эргийн ойролцоо нэгэн дэлгүүр олж өгснөөр Шанель загварын хувцасны дэлгүүрээ нээж, өөрийн коллекцуудаа танилцуулж эхлэв. 1914 оны долдугаар сард Дэлхийн I дайн дэгдэж Парисын загварлаг баячууд  Деовиллд  нүүн ирснээр Шанелийн дэлгүүрээр үйлчлүүлэх болсон байна. Түүний хийсэн хувцаснаас тухайн үеийн чинээлэг бүсгүйчүүд худалдан авахаас гадна түүний үс засалтыг ч дууриах болжээ. Түүний бизнес жилээс жилд өргөжсөөр 1919 онд тэрээр нэр алдрын оргилд хүрсэн бөгөөд харамсалтай нь тэр жил нь Артур Капел автомашины ослоор нас барж түүнийг орхисон юм.

 

35f89b5jaoq2kstp2ti022ttkoМиний талаар юу болох чинь надад огт хамаагүй.  Би чиний талаар бүр боддог ч үгүй.    Коко Шанель

1920-1923 онд Шанель Оросын II Александр хааны  ач хүү Дмитри Павлович гүнтэнтэй хамтран ажиллах болсноор түүний загварт Оросын хэв маяг орж ирсэн байна. Тухайлбал энэ үед тэрээр сул нэвсгэр даашинз, цацагтай цамц, хантааз, үдшийн ёслолын  хувцас зэргийг завсрын болон бараан өнгөөр тансаг ур хийцтэйгээр хийж байв.

68luh4fb2hljmrqh7cv2tmktgfМуухай эмэгтэй гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж байдаг.    Коко Шанель

 

1921 оноос тэрээр хувцас төдийгүй үнэртэн, гоёл чимэглэл хийж эхэлсний анхны бүтээл нь түүний Chanel  №. 5 сүрчиг нь байлаа. Жасмин цэцгийн найрлагатай энэ  сүрчигээ өөрийнхөө азтай тоо болох тавын тоогоор нэрлэж сүрчигний шилний загварыг орчин үеийн эмнийх шиг жижиг шил сонгон сав баглааг ч өөрөө зохион бүтээж байжээ. Үүний дараагаар 1924 онд Cuir de Russie 1926 онд Bois des Îles 1927 онд Gardénia сүрчигнүүдээ гаргажээ.

 

1t5q3g84ebq70n8itme7jb7s1sШанелийн 1920-оод оны эхээр бүтээсэн театрын тайзны хувцас, гоёл чимэглэлийн зүйлс нь тухайн үедээ хамгийн шинэлэг загварлаг нь  болж байв. 1924 онд тэрээр өөрийн гоёл чимэглэлийн дарханы газрыг нээж байсан түүхтэй ажээ.

 

 

 

2bqpooq1csnbo5t5igvleo93hc 4pctbmh2rnikqgdj7ief9mk9a8Шанелийн бизнес дандаа амжилттай байсангүй. Дэлхийн II дайны үед тэрээр загварын хувцасны дэлгүүрээ хаахад хүрч байсан ч сүрчигний худалдаагаа орхиогүй юм.  1953 онд 70 насандаа Шанель дахин хувцас загварын ертөнцдөө эргэн ирж, 1954 оны хоёрдугаар сарын 5-нд дайны дараах анхны коллекцоо танилцуулж байжээ. Загварын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн хөдөлмөрч, гоо зүйн мэдрэмжтэй Шанель  1971 оны хавар-зуны коллекцоо ид бэлтгэж байх үедээ буюу 1971 оны нэгдүгээр сард насан өөд болжээ.

эх сурвалж: everyday.mn

Коко Шанелийн амжилтын түүхээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex