Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг, мөн гүйцэтгэх захирал Жек Дорси өөрийн эзэмшдэг хувьцааны гуравны нэгийг буюу компанийн нэг хувийг ажилчдадаа өглөө.
Тэрээр өөрийнхөө Twitter-т “Би ажилчдадаа компанийнхаа нэг хувийг өгч байна. Миний хувьд жижиг зүйлийн том хэсэг байснаас том зүйлийн жижиг хэсэг байхыг илүүд үзнэ. Учир нь бид Twitter-ийг том болгож чадна гэдэгт би итгэдэг” гэж жиргэжээ.
Өчигдөр хөрөнгийн бирж дээр Twitter-ийн нэгж хувьцааны хаалтын ханш 29,15 ам. доллар байсан бөгөөд үүгээр тооцож үзвэл Дорси ажилчиддаа 214 сая ам. долларын үнэ хүрэх хувьцаагаа өгсөн юм.
Нэг зүйлийг сонирхуулахад Жек Дорси дөнгөж өнгөрсөн долоо хоногт мөн л өөрийн удирдан явуулдаг Square компанидаа 15 сая хувьцаагаа буцаан өгч байгаа гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Businessinsider
Сэтгүүлч А.Ихсанаа | GoGo.mn