Хүүхэмсэг эрчүүд дөрвөн янз байдаг

Couple-making-love-on-bed

Эрчүүдийг бүдүүн хадуун, гүндүүгүй томоотой гэдэг. Эрчүүд болгон эм хүний зүрхийг эзэмшихийг хичээдэг гэж бид ойлгодог. Харамсалтай нь эрчүүд бүгд тийм байж чаддаггүй аж. Бүх эрчүүдийг доорх маягаар 4 хувааж болдог гэнэ.

1. Дон Жуан

Хүүхэмсэг эрчүүдийн хамгийн түгээмэл хэв шинжүүдийн нэг нь Дон Жуан юм. Дон жуан маягийн хамаг л ухаан бодлоо нэг эмэгтэйг нөгөөгөөр нь солиход зориулдаг гэхэд болно. Хэрэв таны эр нөхөр яг ийм Дон Жуан бол та түүнийг хүмүүжүүлэх гэж оролдох байтугай бодсоны ч хэрэггүй. Түүний оронд өөрийгөө тайвшруулж, биеэ барьж хүлээцтэй байж чаддаг болохыг хичээх хэрэгтэй. Дон Жуан эрчүүд нийтэч, ганган, сагсуу бус атлаа ямар ч тохиолдолд мөнгөтэй явдаг. Дон Жуан эхэндээ маш тачаангуй секс эр мэт санагдах боловч мөдхөн тантай ойртох сонирхолгүй болно.

2. Дэндүү хүүхэмсэг эрчүүд

Дэндүү хүүхэмсэг эрчүүд, тохиолдсон эм хүн болгонтой шарваганаж, амьдралын утга учир ярих гээд байдаг. Дон Жуантай бол өвөр зөрүүлээд өнгөрөх тийм хүүхнүүд л эдний толгойг эргүүлж ёс журам яривал амжилт олно. Хүүхэмсэг эрчүүд голдуу сэтгэл шаналгаатай, хэт уярамтгай уран бүтээлчид байдаг. Тэдний харц дальдрамтгай, мөр нь унжуу, өөртөө итгэлгүй байдаг. Дэндүү хүүхэмсэг эрчүүд нэг бол хэт цоглог эсвэл дорой царайтай нэгэн болон хувирдаг. Тэд хэзээ ч дундчуудын дайтай амьдрахыг хүсдэггүй.

3. Эгчмэд авгайчуулаар тэжээлгэдэг эрчүүд

Өөрөөсөө олон эгч авгайчуулын дур хүслийг хангаж, тэднээр тэжээлгэдэг эрчүүд энэ ангилалд хамаарагдана. Тэд бүсгүйчүүдтэй унтахаас гадна олны нүдэн дээр цуг явж үзэгдэн найз хүүхнүүдийг нь атаа жөтөөг хөдөлгөдөг муу зантай улс. Тэд ямагт ганган хээнцэр хувцаслан үсээ гоёор засуулна. Ганц бие эмэгтэйчүүд олон байдаг тул алдах үед дуудлагаар ирсэн слесарь ч ийм эрчүүдийн дүрд хувирч мэднэ. Ийм эрчүүд хоорондоо танил бүсгүйчүүдийн дунд тэлээлж явдаг. Тэд бол халаасандаа мөнгөгүй ч өөдрөг үзэлтэй дүгнэж цэгнэмтгий, бас дээр нь чалчаа. Ийм эрчүүдийн үйлчилгээ идэвхи зүтгэл нь төлөх мөнгө, шан харамжаас ихээхэн хамаардаг. Нарийн ярьвал ийм эрчүүд унжиж улаан хоолойгоороо бизнес хийж байгаа хэрэг!

4. Нарцисс

Нэгэн хан хүү усны мандал дээр туссан өөрийнхөө дүрсэд дурлачихаад олон сайхан хүүхнүүдийг үл тоомсорлон, өнөөх усныхаа захад суусаар нас барсан тухай эртний грек домог бий. Тэр ханхүүг Нарцисс гэдэг байж гэнэ. Нарцисс эрчүүд хүүхнүүдийг цуглуулж, тэднээр өөрийгөө шагшуулж, магтуулж суух дуртай. Худлаа магтаалд ч баясна. Иймэрхүү эрчүүд эм хүнийг санагдуулдаг. Тэд хов ярьдаг, биеэ чагнадаг, юм угааж цэвэрлэх дуртай. Тэдний хамгийн сайн найз нь толь, байх дуртай газар нь угаалгын өрөө юм. Хамгийн харамсалтай нь нарцисс эрчүүд өөрсдөө ихэвчлэн царай, бие хаа муутай байдаг. Гэхдээ тэд царай муутайгаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Нарцисс эрчүүд секст үнэхээр маруухан. Тиймээс өөрийгөө энхрийлэх дуртай ийм эрчүүдийн хойноос хүүхнүүд нэг их гүйгээд байх шаардлагагүй.


Хүүхэмсэг эрчүүд дөрвөн янз байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.