Германчуудад адлагдсан саятан хосын тансаг амьдрал

Германчуудын атаархлаас ангид амьдрахыг хүссэн саятан Bastian & Maria Yotta хоёр Америкийн тэргүүн баячуудын амьдардаг Beverly Hills – т нүүж иржээ. Учир нь Германд Maria – гийн хөхийг ямар том юм бэ хэмээн элдвээр хэлдэг бол Bastian – ийг Ferrari 458 – аараа салхи татуулан давхихад нулимах нь ч энүүхэнд байсан юм. Тиймээс тэд Америк мөрөөдлийг тээн Лос Анжелесийг зорьсон нь энэ юм. Энд тэднийг хэн ч гоочлохгүй бас хэн ч тэдэнд атаархахгүй. Хэн хийж бүтээнэ тэр хэрээрээ хүссэнээрээ амьдарна. Тэдний нэг сарын амьдралын өртөг $100.000 ам.доллар байдаг.Bastian & Maria хоёр өглөө болгон бүтэн биеийн массаж хийлгэдэг бол долоо хоногийн таван өдөр гүйлтээр хичээллэдэг. Улс дамнасан бизнес эрхэлдэг Bastian 1991 – 2001 оны хооронд цацагдаж байсан Baywatch телевизийн цувралыг үзэж өссөн ба аль хэдийнэ өөрийн гэсэн Baywatch – аа бүтээчихсэн бас Pamela Anderson – оос тачаангуй бүсгүйтэй учирчээ.Bastian & Maria хоёр гурван жилийн өмнө Munich хотын нэгэн зоогийн газар танилцжээ. Maria хайртай залуугийнхаа төлөө сайхан эмэгтэй байхыг маш их хичээдэг. Тэрээр ~ Би өглөө эртлэн босдог. Тэр намайг хөөрхөн байхад дуртай. Заримдаа би гэртээ $2000ам.долларын даашинз өмсөх ч тохиолдол бий. Bastian намайг секси хувцастай байхыг харах сайхан байдаг гэсэн юм.

Тэгвэл Bastian – ийн хувьд том хөхөнд дуртай. Тийм ч учраас Maria – гийн хөхийг томруулсан бас том хөхтэй байх нь Maria – ааг өөртөө итгэлтэй аз жаргалтай байлгадаг гэж үздэг. Саяхан тэр хоёр сарын $10.000 ам.долларын түрээстэй байрнаасаа гарч илүү том илүү үнэтэй байшинд нүүж оржээ. Maria 6 сар тутам шинэ хувцас худалдаж авдаг ч нэг даашинзаа хоёр өдөр л өмсдөг. Түүний даашинз $3000 ам.доллар бол гутал нь $4000 ам.доллар. Тэгвэл цүнх нь $6000 ам.доллар байдаг болохоор $50.000 ам.доллар юу ч болдоггүй.

Харин Bastian спорт машины хоббитой. Тиймээс ч $400.000 ам.доллараар Lamborghini Aventador худалдаж авчээ. Цуглуулганд нь Bentley Continental Sport болон Ferrari 458 бий. Бүх машин нь $1.3 сая ам.долларын үнэтэй. Тэрээр Ferrari 458 – ыгаа унах хамгийн их дуртай. Тийм болохоор уралдааных болгож тоноглосон бөгөөд энэ нь 362 км/ц хурдлах чадвартай. ~ Ямар ч машин энэн шиг түрэмгий бас уран гайхалтай жолоодогддоггүй. ~

Bastian & Maria хоёр оройн зоогондоо $10.000 – $20.000 ам.доллар зарцуулна. Bastian – ийн хэлснээр энэ бол зочдоо баяртай бас сэтгэл хангалуун байлгахын тулд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Эдгээрээс гадна Bastian 2005 оноос хойш хүмүүнлэгийн чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж бас ивээн тэтгэсэн байдаг. Тэрээр буяны үйлстээ зориулж $40.000.000 ам.долларыг бусдын сайн сайханд зориулжээ.

Амьдралынхаа энэ хэв маягийг Yotta Life гэж нэрлэсэн тэрээр ~ Би ийм амьдралаар амьдарна гэдэгтээ итгэлтэй байсан. Одоо би тэрбумтан болоход их ойрхон ирсэн. Хоёр жилийн дараа л гэхэд болчихно гэж бодож байна. Тэгээд л гэр бүлээ төлөвлөнө дөө. ~ Хүмүүс амралтаа авна бас сайхан амарна гэж ярьдаг. Тэгвэл миний амьдралын өдөр болгон амралт байдаг.


Германчуудад адлагдсан саятан хосын тансаг амьдрал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.