Попын хаан Майкл Жексоны цорын ганц өв залгамжлагч гэгддэг Пэрис (17 настай) хөлбөмбөгч Кастелоу хэмээх залуутай нууцаар ханилсан хэмээх яриа хүчээ авч байна. Тэрээр үүнийг батлах гэсэн мэт Пэрис Жексон Кастелоу хэмээн гарын үсгээ зурах болжээ. Пэрис 33 нас хүрээд попын хаан аавынхаа үлдээсэн хоёр тэрбум долларын хөрөнгийн ихэнхийг өвлөн авах юм. Үүнээс гадна эцгийнх нь үлдээсэн орлого, худалдаанаас жил бүр дансанд нь 1.5 сая доллар орж байгаа. Пэрис нөхөрт гарсан бол мэдээж нөхөр нь тэр их мөнгөний багагүй хувийг эзэмших эрхтэй болно. Тиймээс попын хааны охиныг асран хамгаалагчид ихээхэн бачимдаж байгаа бололтой. Попын хаан 2009 онд 51 насандаа өвчин намдаах эмийн тунг хэтрүүлээд нас барсан юм. Түүний цомгууд одоо ч борлуулалт сайтай байгаа ба өв залгамжлагчид нь нэрийг нь брэнд болгох эрхийг авсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин