“Миний өгзөг Холливуудад шилдэг нь. Тэгэхлээр дэлхийд шилдэг гэсэн үг” хэмээн жүжигчин бүсгүй итгэл төгс ярьдаг байлаа. Дэлхий ч түүнтэй санал нэг байв. Түүний тоглосон кино бүрт л Мэрилиний өгзөг хэсэгт үзэгчдийн анхаарлыг татах зураглал заавал байж л байдаг.
Гоё өгзөгтэй эмэгтэй хүний өгзөг алхаж байхад нь үл мэдэг чичигнэн хөдөлж байх ёстой гэж Мэрилин хэлдэг байсан гэнэ. Үүгээр ч барахгүй бөгс хаялан алхах өөрийн аргыг тэрээр бодож олсон гэдэг.
Байгалийн жинхэнэ бүтээл гэж өөрийнхөө өгзгөөр бахархдаг Женнифер Лопес бусдыг ч гэсэн түүний өгзгийг хамгийн сайхан гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдэг. Түүний сайхан өгзөгний хэлбэр галбирыг бүтээгчид нь эцэг эх нь биш, харин пластик мэс засалчид гэдгийг ч тэр нэг их нуудаггүй.
Хиймэл гэдэгтээ гол биш хамгийн чухал нь эцсийн үр дүн гэж тэр боддог. Харин өгзөгний тус бүрээ арван сая доллараар даатгуулсан гэдгээ жүжигчин бүсгүй эрс үгүйсгэдэг гэнэ.
Эмэгтэй хүний өгзөг зурахад хэдэн зуун заан будаж болохоор их будгийг зураач нар гарзадсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ импрессионист зураач Пьер Боннарын эхнэр Мартагийн өгзөг шиг алдаршисан зураг бараг үгүй байх. 1933 он гэхэд урлагийн энэ төрлийн урсгалын зураачдаас “Толины өмнөх нүцгэн бүсгүй” гэх зургийг бүтээгээгүй хүн үлдээгүй юм.
Пьер Боннартын зураг багагүй дуулиан мандуулсны шалтгаан нь эхнэрээ зурсан хэрэг байлаа. Олон өнгийн толбоор бүтээсэн эхнэр нь гайхмаар үзэсгэлэнтэй байгаагүй, бас тэгээд хавтгай өгзөгтэй зурагдсан байлаа. Гэхдээ л зурагны өмнө өдөржингөө л эрчүүд татагдан хөлхөж байв. Дараа нь сэтгэл зүйчид энэ зургийн секс агуулгыг “нууцаар харах” цэнэг агуулсан хэт натурал зураг гэж тайлбарлаж байсан юм.
Кинонд нь Брижид Бардогийн өгзгийг оруулахгүй байхыг шаардсан продюсерүүдэд тайлбар тавихдаа Францын нэртэй кино найруулагч Годар “Тавиад оны кино бол ердөө л Брижит Бардогийн өгзөг” гэж хариулсан гэдэг. Брижитийн тоглосон кино бүрт өгзөг нь чухал үүрэгтэй байлаа. Түүнийг уцаартай Жан Габен алгадаж, чалхгүй болсон гунигтай нөхөр нь “Эсрэг талын гэрэлтэй цонх” кинонд харж суудаг. “Үнэн” гэдэг кинонд нүцгэн Брижит үзэгчдийн эсрэг буруу хараад мамба бүжиглэдэг. Жүжигчин бүсгүй сайхан өгзөг, үс засалт хоёроороо тухайн цагийнхаа симбол байсан юм.
Афродита Каллипига
Бидэнд Аттикийн баримлын эртний Ромын хувилбар л хүрч ирсэн юм. Каллипига гэсэн үг нь “гоо сайхан өгзөгтэй” гэсэн утгыг илэрхийлэх ба энэ утга нь яг л тэрхүү баримлыг тодорхойлох аж. Домгоор бол Афины эгч дүү хоёр хэн нь сайхан хүүхэн бэ гэдгээрээ маргаад боомтод очин харийн хэн нэгнээр шүүлгэхээр болжээ.
Харийн залуу хархүү хэнийг сонгохоо эргэлзэж байхад нь эгч, дүү хоёр буруу харан зогсоод өгзгөө харуулсан гэдэг. Залуу эгчийг нь шилжээ. Тэрээр сонгоод ч барахгүй эгчид нь сэтгэл алдарч эхнэрээ болгохыг хүссэн гэдэг.
Харийн хүн баян нэгэн байсан учир эгч нь түүний эхнэр болохыг зөвшөөрчээ. Харин дүү охин нь тэр залуугийн дүүтэй гэрлэсэн гэж тэрхүү домогт өгүүлдэг. Хуримын дараа баян нөхрүүд нь Афродитагийн сүм босгох хөрөнгө гаргаж, энэ тэмцээнийг дурсан Афродитагийн баримлыг босгуулжээ.